Аварга Н.Батсуурь: Ууж идэхдээ анхааралтай байхгүй бол цөвүүн цаг иржээ гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ | Daam.mn

14/09/2020 149

Өнөө жилийн улсын байр наадмын шөвгийн 16 бөхийн гурваас нь допинг илэрсэн талаар мэдээлэгдээд буй. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо допинг илэрсэн бөхчүүдийн нэрийг албан ёсоор зарлаагүй байгаа ч үүнтэй холбоотойгоор хэд хэдэн бөхийн нэр яригдаж байгаагийн нэг нь Улсын баяр наадамд үзүүрлэсэн Н.Батсуурь. Тэрбээр өнөөдөр МУ-ын аварга Н.Батсуурь допингийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ингэхдээ “Миний энд ирсэн шалтгаан нь сэргээшийн шинжилгээний хариу ирсэн. Таны биеэс сэргээшийн бодис илэрсэн байна гэсэн. Шинжилгээний хариуг би хүлээн зөвшөөрч байна. Надаас илэрсэн бодисын талаар нэлээд судаллаа. Зүрхний эм юм байна. Манай Монголд  нэг ширхэг нь 400 төгрөгөөр зарагддаг. Гэтэл нь энэ эм нь сэргээшийн төрөлд багтдаг юм байна. Миний бие төрийнхөө баяр наадамд 7 удаа шөвгөрлөө. Энэ хугацаанд 10 удаа сэргээшийн шинжилгээ өгсөн байдаг. Би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Чин сэтгэлээсээ уучлалт хүсч байна. Нэг зүйлийг хэлэхэд надад ийм эм уух шаардлага байхгүй. Учир нь энэ эмийг зүрхний шигдээсний үед уудаг юм байна. Шинжилгээнээс маш бага хэмжээгээр илэрсэн гэсэн. Тиймээс надад энэ эмнээс нэг ширхэгийг хольж өгсөн болов уу гэж хардаж байна. Миний бие цоо эрүүл. Тамирчдадаа хандаж хэлэхэд ууж идэхдээ анхааралтай байхгүй бол цөвүүн цаг ирсэн байна гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ” гэв.

 

https://www.facebook.com/watch/?v=3145223905590615&extid=C6RSVWBZ5zjwWzSN

Холбоотой мэдээ

Эхнэрээ зодож,зугтаахад нь араас нь автомашинаараа дайрч хөнөөжээ | DAAM.MN

Энэ сарын 14-15-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийллийн улмаас нэгэн эмэгтэй нөхрийнхөө гарт харгисл

19/09/2020

ЦАЙ ВЭНЬРУЙ: ӨМӨЗО-ны асуудлыг зориуд өдөөн хатгаж байна | DAAM.MN

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны /ӨМӨЗО/ сургуулиудын нэгдүгээр ангиас хятад хэлний хичээлий

19/09/2020

Иргэн Б.Болороо шүүх дээр ялжээ|DAAM.MN

Иргэн Б.Болороогийн нөхөр ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан. Өнгөрсөн жилийн д

18/09/2020