11 хүнийг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэнэ|DAAM.MN

18/09/2020 249

11 оронд суух Элчин сайдын томилгоог намрын чуулганаар хэлэлцэх асуудал хүлээгдэж байна. Засгийн газраас нэр дэвшүүлсэн ч  Ерөнхийлөгч Х.Баттулга дээр гацсан хүмүүс ч эдгээрийн дунд байгаа юм.

Засгийн газраас нэр дэвшүүлсэн ч УИХ-аар хэлэлцэгдэлгүй хүлээгдэж буй Элчин сайд нарын жагсаалт:

1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад улсад суух Элчин сайдаар Ц.Цэнгэлийг томилохоор нэрийг нь оруулсан ч Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжээгүй юм.

2. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Элчин сайдаар Д.Гансүхийг,

3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Элчин сайдаар Шадар сайд асан Ө.Энхтүвшин, Б.Болормааг нарын аль нэгийг,

4. Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суух Элчин сайдаар Б.Мандахбилэгийг,

5. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Элчин сайдаар М.Ганболдыг,

6. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Элчин сайдаар Гадаад харилцааны дэд сайд асан Б.Батцэцэгийг,

Түүний хувьд 2020 оны сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшээд ялагдсан билээ.

7. Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Элчин сайдаар Чанравын Бүрэнбаярыг,

8. Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Элчин сайдаар Чимэддоржийн Баттөмөрийг

10. Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Элчин сайдаар  Батсүхийн Баярсайханыг,

11. Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг тус, тус томилох асуудал хүлээгдэж байна.

Холбоотой мэдээ

Д.ПҮРЭВДАВАА: Гэр хорооллыг гадуурхан орхисны дүнд Улаанбаатар хот эрс тэс хоёр хэсэгт хуваагджээ | DAAM.MN

  НИТХ-ЫН 2020 ОНЫ СОНГУУЛЬД БЗД-ИЙН 7-Р ТОЙРОГТ АН-ААС НЭР ДЭВШИГЧ ДАВААХҮҮГИЙН П

13/10/2020

Төсвийн зарлагыг Япон улсаас ирэх зээлээр нөхнө | DAAM.MN

  Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсоор айлчлах үеэрээ 230

08/10/2020