Чингис хаан банкны удирдлагуудыг АТГ-аас шалгаж байна|DAAM.MN

18/09/2020 93

“Чингис хаан” банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудаж, үйл ажиллагаа нь доголдон, харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг өгч чадахгүйд хүрээд байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Тэгвэл “Чингис хаан” банкны ТУЗ болон гүйцэтгэх удирдлагыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхнээр шалгуулахаар прокурорын байгууллагаас харьяалал тогтоогоод байгаа талаар Өнөөдөр сонинд мэдээлсэн байна.

Тус мэдээлэлд “эх сурвалжуудын мэдээлснээр Эрүүгийн хуулийн 22.12-т заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан” гэх заалтын дагуу хэд хэдэн албан тушаалтныг шалгаж байгаа юм байна.

Холбоотой мэдээ

АСА АВАРГА АХ Д.СУМЪЯАБАЗАРТАЙГАА НИЙЛЭН БАНК ДАМПУУРУУЛЖ УЛСЫН МӨНГӨ ЗАВШИХ УУ | DAAM.MN

Улсын 120 гаруй тэрбум төгрөгийг хадгалж байсан Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк дамп

20/10/2020

312,476 ширхэг хувьцаа арилжжээ | DAAM.MN

2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 33

15/10/2020

Монголчуудын босгосон бонд нэртэй өрийн бичгүүд | DAAM.MN

Монгол Улс байсхийгээд л Чингис, Самурай, Мазаалай гэх мэт өвөрмөц нэршил бүхий бонд босгодог. Тодру

13/10/2020