МАН тойрог, мандатаа хуваарилж дуусчээ

23/01/2020 128

Сонгуулийн тухай хуулийн дагуу хоёрдугаар сарын 1-ээс өмнө тойрог, мандатын тоогоо хуваарилах хуультай. Тэгвэл МАН тойрог, мандатын тоогоо хуваарилж дуусчээ. Тиймээс энэ долоо хоногт эсвэл ирэх долоо хоногоос УИХ-аар хэлэлцэж батлахаар болсон байна.

Сонгуулийн тухай хуульд 2020 оны сонгуулийг томсгосон тойргоор явуулахаар болсон учраас хоёрдугаар сарын 1-ээс өмнө МАН тойргоо хувааж, мандатын тоогоо тодорхой болгох хуулийн зохицуулалттай.

Өмнө нь мэдээлж байсанчлан МАН хотын мандатын тоог хасч, орон нутгийн мандатын тоог нэмэгдүүлжээ.  Тодруулбал, орон нутгийн мандатын тоог нэмэгдүүлж, хотын мандатыг цөөлнө гэсэн үг. Жишээлбэл, Говьсүмбэр, Дундговь, Булган, Сүхбаатар зэрэг нэг мандаттай аймгуудын мандатын тоог хоёр болгож нэмэх юм. Харин нийслэлийн хамгийн их хүнтэй амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг тус бүр хоёр тойрог болгож, таван мандаттай байхаар болжээ.

Эрх баригчдын зүгээс тойргоо 26 болгож, мандатын тоогоо хуваажээ.

  1. Архангай-3
  2. Баян-Өлгий-3
  3. Баянхонгор-3
  4. Булган-2
  5. Говь-Алтай-2
  6. Дорноговь-2
  7. Дархан-Уул-3
  8. Дорнод-2
  9. Дундговь-2
  10. Завхан-2
  11. Орхон-3
  12. Өвөрхангай-3
  13. Өмнөговь-2
  14. Сүхбаатар-2
  15. Сэлэнгэ-3
  16. Төв-3
  17. Увс-3
  18. Ховд-2
  19. Хөвсгөл-4
  20. Хэнтий-3
  21. Баянзүрх дүүрэг-5
  22. Баянгол дүүрэг -3
  23. Хан-Уул дүүрэг-4
  24. Чингэлтэй дүүрэг-3
  25. Сүхбаатар дүүрэг-3
  26. Сонгинохайрхан-5

Багахангай, Налайх, Багануур дүүргийн Баянзүрх дүүрэгтэй эсвэл өөр тойрогт хувааж нэгтгэх санал гараад байгаа юм байна. Ямар ч гэсэн намын удирдлагын түвшинд тойргоо зурж, мандатаа тодорхой болгосон. Мэдээж энэ асуудал МАН-ын бүлэг, УИХ-ын чуулганаар орж эцэслэн батлагдана. Хуулийн хугацаа ч байгаа учраас ирэх долоо хоногт МАН-ын бүлэг энэ асуудлаа хэлэлцэж, эцэслэн батлахаар төлөвлөөд байгаа аж.

МАН НЭР ДЭВШИГЧДЭЭСЭЭ ХАНДИВ АВНА

МАН нэр дэвшигчдээсээ хандив авахгүй, харин АН авна гэх ядмагхан пи-арыг МАН хийх болсон. Үнэн хэрэгтээ АН нэр дэвшигчдээсээ 60-100 сая төгрөгийн дэнчингийн мөнгө авна гэдгээ албан ёсоор зарлаж, эхний ээлжний хандив авах хугацаа нь ч дуусгавар болсон. Харин эрх баригч МАН нэр дэвшигчдээсээ хандив авахгүй, түүний оронд рейтингийн судалгаа хийх төсвөө нэр дэвшигчдээсээ бүрдүүлэх гэнэ.  Тэгэхээр сонгууль хүртэл тойрог, аймаг, дүүрэг, улс даяар гээд судалгааны өргөн ажил хийнэ, харин үүнийх нь зардлыг нэр дэвшигчид хувааж төлнө гэсэн үг. Хэдийгээр намын дарга нь нэг ч нэр дэвшигчээс нэг ч төгрөгийн хандив авахгүй гэж байгаа боловч судалгаа хийх мөнгө ямар үнэ хүрч, тэрхүү судалгаанд нь хэн өндөр төлбөр төлснөөр хандив босгох ажиллагаа өрнүүлж байна. Мэдээж эрх баригч нам мөнгөтэй байж болох, нэг удаагийн сонгуулийн зардал гаргачих боломж байвч энэ удаад том тойрогт хувь нэр дэвшигчээс гарах зардал өндөр учраас бага мөнгө татах санаачлага гаргасан ч байж болох. Ямар ч гэсэн МАН нэр дэвшигчдээсээ мөнгө авахгүй биш авна. Гэхдээ түүний хэлбэр, дүрс, өмнө туршлагуудаасаа арай өөр хэлбэрээр авах гэж байгаа нь л энэ.

Сонирхуулахад,  МАН рейтингийн судалгаагаар нэр дэвшигчдээ эцэслэнэ гэж байгаа боловч урьдчилсан байдлаар хэн хэн нэр дэвших, хэнийг нэр дэвшүүлэхгүй байх, ямар тойрогт хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг зургаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй удирдлагын зүгээс хар зургаа гаргасан гэх яриа ч МАН дотор, улс төрийн хүрээнд яригдах болжээ.

Холбоотой мэдээ

Дэлхийн брендүүд “Мон Ирээдүй” ХХК-ийн боловсруулсан арьсыг сонгож байна | DAAM.MN

       Монгол улсын стратегийн гол түүхий эд нь уул уурхай, ашигт малтмал бус мал аж ахуй байх учи

19/07/2021

Б.Баатар: Нэгэн авьяаслаг найруулагч намайг Монгол банхар шиг гэсэн. Тиймээс ганц хоёр боргое доо | DAAM.MN

Хэро энертайнментийн  захирал Б.Баатар  дараах мэдэгдлийг гаргажээ. Тэрбээр: Баяр наадмын өдө

17/07/2021

Хурдан мориноос унасан хүүг уяач нь эрэмдэг байснаас “унтуулчих” гэж аавд нь хэлжээ | DAAM.MN

Монголчууд Үндэсний их баяр наадамаа дэлхийд сурталчлах дуртай. Мөн үүний зэрэгцээ хурдан морь унаач

13/07/2021