Зургаан өрхөөс угаарын хийнд хордсон дуудлага иржээ

23/01/2020 247

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-c мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд 2020 оны 1 дүгээр сарын 22 ны өдрийн байдлаар 42031 айл өрхөд угаарын хий мэдрэгчийг суурилуулж ажлын гүйцэтгэл 82.4 хувьтай байна. Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийн хөнгөн хэлбэрээр хордсон зургаан өрхийн дуудлагад эмнэлгийн тулсамж үйлчилгээ зөвлөмж зөвлөгөө авсан” гэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сар бүр Тавантолгой түлш ХХК-аас гарч байгаа бүтээгдэхүүнд шинжилгээтэй хяналтыг хийж ажиллаж байна.Шинжилгээгээр түлшний хүхэр,  илчлэг, бат бөх байдлыг шинжилхэд стандартын шаардлага хангаж байна гэсэн хариу гарсан. Түүхий нүүрс түлж байгаа зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүдэд тогтмол хяналт тавьж байна. БЗД-т гурван аж ахуй нэгжийн үнс холигч ажиллахгүй байгаа зөрчил бүртгэгдсэн,  СБД-т мөн үнс холигч ажиллаагүй гэсэн хоёр  зөрчил илэрсэн. Харин СХД-д зөвшөөрөлгүй түүхий нүүрс түлж байсаныг тогтоож зөрчлийн хэрэг үүсгэн торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа. Мэдрэгч суурилуулсан айл өрхүүд галын авлагын дагуу ашиглах зайлшгүй шаардлагатай байна” гэсэн юм.

Холбоотой мэдээ

СБД-ийн 10 га газарт Үндэсний урлагийн их театрын барилгыг барина | DAAM.MN

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдаж, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үнд

27/07/2021

Долдугаар сарын 28-нд манай улсын таван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө | DAAM.MN

Маргааш буюу долоодугаар сарын 28-ны өдөр манай улсын 5 тамирчин спортын гурван төрөлд өрс

27/07/2021

Энэ сарын 25-наас Хятадад “Covid-19”-ийн халдвар дахин бүртгэгдэж эхэллээ | DAAM.MN

Хятад улсад энэ долдугаар сарын 25-ны өдөр “Covid-19”-ийн 76 тохиолдлыг бүрт

27/07/2021