Дуучин А.Түмэн-Өлзий бусдын ачыг санаж явдаг ухаалаг нэгэн гэдгээ харуулжээ | DAAM.MN

05/10/2020 2862

Хүний ач тусыг санаж баярлаж, талархаж явна гэдэг ухаалаг, зөв хүний үйлдэл гэж болно. Тухайлбал дуучин А.Түмэн-Өлзийг бусдад тусалж, сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, нийгмийн хариуцлага сайтай уран бүтээлч гэдгээр нь магтах хүн цөөнгүй. Дуучин А.Түмэн-Өлзийг урлагийн замд дөнгөж хөл тавих явах үед нь уран бүтээлийг нь дэмжиж ирсэн сэтгүүлч бүсгүйд сэтгэлийн бэлэг өгсөн нь сошиал орчинд тавигджээ.

Тэрээр сэтгүүлч бүсгүйд хандан  “Намайг хэн ч биш байхад та минь тусласан шүү, өдий зэрэгтэй яваа минь таны буян” гэхчлэн сэтгэлийн үгээ бичжээ.Дуучин бүсгүйгээс сэтгэлийн бэлэг хүлээн  авсан сэтгүүлч Ч.Бүрэнжаргал нь урлагт хайртай, олон ч залуусыг урлагийн замд нь хөтөлж ирсэн авьяаслаг нэгэн юм. Тэрээр  МУГЖ Б.Сарантуяагийн  дуулсан “Амьдрал”,  С.Сэрчмаагийн дуулсан “Сэтгэлийн драм” зэрэг олон хит дууны үгийг бичсэн нэгэн. Одоогоор дөрвөн хүүхдийн ээж болж алдарт эхийн одонгоор энгэрээ мялаажээ. Ийнхүү ээж хэмээх хүндтэй ажлыг хийж байгаа түүнд дуучин бүсгүйн сэтгэлийн бэлэг  цаашид урлагийн салбарт олон хүмүүст туслах эрч хүч, урам зоригийг өгчээ.

 

 

 

 

Холбоотой мэдээ

Ж.Ичинхорлоо: Алуурчин цэргүүд дүүг минь хөнөөгөөд малчин айлд очиж аминдаа хайртай юу гэж сүрдүүлсэн гэсэн | DAAM.MN

Хоёр цэрэг даргыгаа буудаж хөнөөсөн хэрэг сүүлийн хэдэн өдрийн дуулиануудад дарагдаж, замхрах тийшээ

23/04/2021

УОК: Иргэдэд санхүүгийн дэмжлэг нэмж үзүүлэхгүй | DAAM.MN

УОК хатуу хөл хориог үргэлжлүүлэхтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Хөл хориог 1

23/04/2021

Сүүлийн дөрвөн хоногт голын болон тогтоол усанд бага насны зургаан хүүхэд живж, амиа алджээ | DAAM.MN

Хаврын цагт гол, мөрөн, нуур цөөрөм гэсэж, шар усны үер бууж тогтоол ус үүсэх энэ цаг үед иргэд усан

23/04/2021