Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулна

23/01/2020 195

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэж баталлаа.

Монгол Улсад оюуны өмчтэй холбогдсон харилцааг Патентын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зохицуулдаг. Гэвч эдгээр хуульд давхардсан, зөрүүтэй, хууль хоорондын уялдаа холбоогүй зохицуулалтууд байсаар байгаа нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зохиогчийн эрхийг хамгаалах, үр өгөөжийг хүртэхэд сөргөөр нөлөөлсөөр байгаа юм.

Тиймээс энэ төрлийн харилцааг зохицуулдаг хууль хоорондын зөрчлийг арилгах, оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагааг тогтвортой болгохоор Оюуны өмчийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 9 гишүүн боловсруулжээ.

Төсөлтэй холбогдуулан асуулт асуусан гишүүдэд ажлын баг болон төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учрал “Хуулийн төслөөр Оюуны өмчийн тухай байгууллага, оюуны өмчийн байцаагчийн эрх үүргийг тодорхой болгож байгааг тайлбарлалаа. Монгол Улсад бүртгэлтэй оюуны өмчийг гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчилж чадахгүй байгаагаас эдийн засгийн эргэлтэд орохгүй байна. Нөгөө талаас, гадаадын оюуны өмчийг хамгаалах эрх зүйн орчин сул байдаг аж. Хуулийн төсөл батлагдсанаар, эдгээр асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ барааны тэмдэг зэрэг материаллаг бус баялаг эзэмшигч нь бүтээлээ барьцаалж зээл авах зэрэг боломж нээгдэнэ” гэв.

Холбоотой мэдээ

Б.Энхбаяр: УБЕГ-ын судалгаагаар УИХ-ын гишүүд нийтдээ 300 гаруй ТББ-д ажилладаг | DAAM.MN

УИХ-ын чуулганы хуралдаанаар Х.Булгантуяа, Т.Доржханд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэ

22/10/2021

“НҮБ-ын долоо хоног”-ийн хүрээнд “Загвар НҮБ” хуралдаан нээлтээ хийв | DAAM.MN

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “НҮБ-ын 7 хоног”-ийн хүрээн

22/10/2021

Д.Хаянхярваа Н.Отгонбаатараас 1,0 сая ам.доллар авсан болох нь тогтоогдсон | DAAM.MN

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн албан өрөөнд аравдугаар сарын

22/10/2021