Шинэ хот байгуулах замаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийднэ | DAAM.MN

12/10/2020 48

Улсын маань нийслэл Улаанбаатар хот манай улсын нийт нутаг дэвсгэрийн дөнгөж 0.3 хувийг эзэлдэг. Гэвч хүн ам нь Өвөрхангай, Булган, Говьсүмбэр, Сүхбаатар, Говь-Алтай, Дундговь гэсэн зургаан аймгийн хүн амыг нийлүүлсэнтэй тэнцэхээр болжээ. Эх орны хувьд алга дарам гэж хэлж болохуйц энэ жижиг бүсэд хүн амын 50 гаруй хувь нь төвлөрч, амьдарч байна. Ажлын байр, амьдралын ая тухыг харж Улаанбаатарыг зорьж буй иргэдийн цуваа саарах төлөв ойрын хэдэн жилдээ алга.

Хотын төвлөрлийг сааруулах хүрээнд орон нутгаас шилжин ирэх хөдөлгөөнийг зогсоосон шийдвэрийг богино хугацаанд хэрэгжүүлсэн ч энэ нь бодит байдалд үр дүнгээ өгсөнгүй. Хүн амын хэт төвлөрлийг дагасан түмэн асуудал, буман бэрхшээлийг нийслэлийнхэн бүгд амсаж буй. Замын түгжрэл, орчны болон агаарын бохирдол, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ гээд хүн бүрийн шүдний өвчин болсон бэрхшээлүүдийг тоочоод барахгүй.

Гэхдээ дэлхийн чиг хандлага хот манай улсаас эсрэгээрээ байна. Өөрөөр хэлбэл, 1960 онд дэлхийн хүн амын 17.6 хувь нь хотын оршин суугчид байсан. 1970-1980 онд 18 хувьд буюу дээд цэгтээ хүрсэн ч удалгүй саарч эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар дэлхийн хүн амд эзлэх хотын иргэдийн хэмжээ 1980 оноос хойш аажим буурсаар 16.3 хувьд хүрээд байна. Энэ нь хотжилт, хэт төвлөрлийн зовлонг амссан улс орнууд дор бүрнээ хүн амын төвлөрлөөс зугтах арга хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой. Хамгийн ойрын жишээ дурдахад, Бээжин хотын албан ёсны оршин суугч болоход багагүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаарддаг зохицуулалттай. Бээжинд амьдрах эрх авах нь орон нутгийн иргэд, цагаачдын хувьд алтан түлхүүр атгасан мэт үнэтэй зүйл. Учир нь автомашины дугаар авах, боломжийн үнэтэй орон сууцтай болох, тэтгэвэрт гараад нийгмийн болон боловсролын үйлчилгээ авах зэрэг олон боломж нээгддэг байна. Тус хотын иргэн болохын тулд албан ёсны оршин суугчтай гэрлэж болно. Эсвэл 3 жилийн хугацаанд бизнесийн орлогоосоо 3 сая юаниас илүү татвар төлөх ёстой. Гэхдээ өмнөд хөршийн хувьд улсын нийслэлээсээ бусад хотуудыг өндөр хөгжилтэй болгосон. Өөрөөр хэлбэл, шинэ хот байгуулах замаар нийслэлийнхээ хүн амын төвлөрлийг бууруулж чадсан юм. Мөн шинэ хотуудыг өндөр хурдын авто зам, төмөр замаар холбож, дэд бүтцийг бүрэн шийдсэн юм.

Тэгвэл Улаанбаатар хотын эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэржүүлэх, хүн амын хэт төвлөрлийг сааруулах зорилгоор дагуул хот байгуулахаар Нийслэлийн Монгол Ардын Нам 2020 оны орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн. Мөн шинэ хотуудыг холбосон авто замын нэгдсэн сүлжээг бий болгож, иргэдийн ая тухтай орчин амьдарч, ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна. Товчхондоо, нийслэлийн хүн амын хэт төвлөрлөөс үүдэнтэй нийгмийн олон асуудлыг шинэ хот байгуулах замаар шийдэх стратегийн Нийслэлийн Монгол Ардын Нам дэвшүүлээд байна.

Харин Улаанбаатар хотыг нийгэм-эдийн засгийн төв болгон хөгжүүлэхээс илүүтэйгээр иргэдийн ажиллаж, амьдрахад тав тухтай эрүүл, аюулгүй орчин болгохоор зорьж байна. Энэ хүрээнд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, хамгийн чухал асуудал болох гэр хороооллыг нүхэн жорлонгоос салгах супер төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ.  Энэ хүрээнд мэдээж нийгмийн бүхий л асуудал болох боловсрол, эрүүл мэндийн салбарт шинэ тогтолцоо нэвтрүүлж, хотынхоо дэд бүтцийг үе шаттай хэрэгжүүлэх ажлууд мөрийн хөтөлбөрт багтсан байгаа.

Товчхондоо, нийслэл Улаанбаатар хотыг түм түжигнэсэн, бум бужигнасан өндөр шилэн барилга сүндэрлэсэн, орчин үеийн машин техник сүлжилдсэн метрополитан хот болгохоос илүүтэйгээр иргэдийн хувьд амьдрахад тав тухтай, эрүүл, аюулгүй орчин болгох юм. Гэхдээ Улаанбаатарыг өнгөтэй, өөдтэй, тав тухтай байлгах нь зөвхөн удирдлага, мэргэжлийн байгууллагуудын үүрэг биш. Тиймээс эл хөгжилд иргэд, олон нийтийн оролцоог хангах, хотын соёлыг төлөвшүүлэх, нийслэлчүүдийг соён гэгээрүүлэх, нийгэмд эерэг хандлага, зөв дадал хэвшүүлэх нь хамгийн чухал юм.

Холбоотой мэдээ

АСА АВАРГА АХ Д.СУМЪЯАБАЗАРТАЙГАА НИЙЛЭН БАНК ДАМПУУРУУЛЖ УЛСЫН МӨНГӨ ЗАВШИХ УУ | DAAM.MN

Улсын 120 гаруй тэрбум төгрөгийг хадгалж байсан Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк дамп

20/10/2020

Тэмцэгч Б.Жагар Монголын Ногоон Намд анхны ялалтыг авчирлаа | DAAM.MN

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн дүн гарч байна.Хан-Уул дүүрэгт дэхь НИТХ-ын

15/10/2020

312,476 ширхэг хувьцаа арилжжээ | DAAM.MN

2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 33

15/10/2020