Д.ПҮРЭВДАВАА: Гэр хорооллыг гадуурхан орхисны дүнд Улаанбаатар хот эрс тэс хоёр хэсэгт хуваагджээ | DAAM.MN

13/10/2020 76

 

НИТХ-ЫН 2020 ОНЫ СОНГУУЛЬД БЗД-ИЙН 7-Р ТОЙРОГТ АН-ААС НЭР ДЭВШИГЧ ДАВААХҮҮГИЙН ПҮРЭВДАВАА: БҮХНИЙГ ГЭР ХОРООЛОЛД ЗОРИУЛНАА ГЭДЭГ НЬ ЭРС ТЭС ЭНЭ ХОЁР ХОТЫГ НЭГ ХОТ БОЛГОХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ ЮМ

Ардын намын харалган бодлого,  26 жилийн турш гэр хорооллыг гадуурхан орхисон хөрөнгө оруулалтын дүнд Улаанбаатар хот эрс тэс хоёр хэсэгт хуваагджээ.

Эсгий хотод иргэдийн 63 хувь нь амьдралын наад захын стандартад нийцээгүй нөхцөлд амьдарч байна. Усаа холоос зөөж, уулын оройгоос уртаа замыг туулж автобусанд сууна. Хог хийсэж, харанхуй ноёлсон гудамжаар айдас хүйдэстэй алхна. Утаа уугиж, хөрс нь бохирдсон орчин…

Эрх баригчид Зайсан зэрэг тансаг хороолол руу дэд бүтцийн асар их хөрөнгө оруулалтыг цутгаж ирсэн хирнээ гэр хороололд тун харам байлаа.

Хотын орон сууцтай иргэд ч хожсон юм алга. Төлөвлөлтгүй, эмх замбараагүй барилгажилт, дуу чимээ, түгжрэл, үл хөдлөх хөрөнгө үргэлж эрсдэлд өртөх айдас… Хэзээ ч хамаагүй цонх хааж барилга баригдах магадлал. Соёлын өвийг устган нураах чимээ, тоос…

Өнгөрсөн 26 жилд Ардын нам хотын газрыг дуустал нь зарж, хөлжсөн. Иргэдийн боломжийг үлдээлгүй хулгайлж, хөрөнгөжсөн. Тэдний авлигын сүлжээнд энэ хотын амгалан амьдрал, хөгжил цэцэглэлт золиослогдож үр дүнд бид амьдран суугаа хорооллоосоо гарах гэж машинтайгаа цаг түгжирдэг байдал хоцорчээ.

Би иргэдээсээ асууя. Энэ бүхнийг үргэлжлүүлсээр байх юм уу, өөрчлөсөн нь дээр юм уу? Сонгосоор байх юм уу, сольсон нь дээр биш үү!

Хотод хуримтлагдсан бүх асуудлыг шийдэхээр Ардчилсан Нам “Бүхнийг Гэр Хороололд! уриатай Хотжилтыг эрчимжүүлэх төлөвлөгөө боловсрууллаа.

Бүхнийг гэр хороололд зориулнаа гэдэг нь хүртээмжгүй, тэнцвэргүй төсвийн хуваарилалтыг тэнцвэржүүлнэ гэсэн үг юм. Өнгөрсөн жилүүдэд Зайсан тэршгүүтэй тансаг хорооллуудын дэд бүтцэд МАН хотын төсвөөс 2 их наяд төгрөгийг зарцуулсан байна. Гэр хороололд үүнээс үлэмж бага хөрөнгө оруулалт хийсэн болохыг бид хоцрогдол, хоосрол,и үгүйрэл ядууралаас нь бэлээхэн харж болно.

Бүхнийг гэр хороололд зориулнаа гэдэг нь эрс тэс энэ хоёр хотыг нэг хот болгох үзэл баримтлал юм. Бид чинь нэг хотод амьдарч байгаа нэг үндэстэн атлаа ийм аймаар ялгаатай байж болохгүй.

Бүхнийг гэр хороололд зориулнаа гэдэг нь гэр хороололд өсч, торниж буй хүүхэд байшин хорооллын хүүхдээс дутахгүй цэвэрхэн орчинд өсч том болохыг хэлж байгаа юм.

Бүхнийг гэр хороололд зориулна гэдэг нь хотын төвийн бүтээн байгуулалт, түгжрэлийн хэт их ачаалал буурч, хотын иргэд маань уужуу амьсгаа авах боломж бүрднэ гэсэн үг юм.

Бүхнийг гэр хороололд зориулж байж л бид эцсийн эцэст хотоороо, нийтээрээ аз жаргалтай байна уу үгүй юу гэдгийг ярих эрхтэй болно.

Бүхнийг гэр хороололд зориулж байж л тэнцвэртэй хөгжил, тэнүүн жаргал ирнэ. Үргүй бол баян хоосны туйл руу нийгэм шахагдаж, сүйрэл рүү гулсана.

Улаанбаатарчууд аа. Ардчилсан нам энэхүү мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа хотын төсвийн хөрөнгө оруулалтыг хүртээмжтэй тэнцвэртэйгээр хуваарилах замаар хотжилтыг бүрэн гүйцэд болгох суурь философи дээр тулгуурлалаа.

Ажил хэрэгч, тооцоо судалгаатай төлөвлөгө маань хэрэгжих боломж, санхүүжилтийн эх үүсвэр, хамгийн олон хүнд өгөөж өгөх гэсэн 3 шалгуураар шүүгдсэн болно.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд Ардчилсан нам олонх болж дээр Хотжилтыг эрчимжүүлэх төлөвлөгөөгөө бодитоор хэрэгжүүлэх учир хамтдаа хотоо хөгжүүлэх тэр боломжийг хотын иргэн та бидэнд олгочээ гэж чин сэтгэлээсээ багийнхаа өмнөөс хүсч байна.

Нийслэлчүүд өөрсдийнхөө сайн сайхны төлөө сонголтоо хийх цаг ирсэн. Аль нэг намыг дээр дооргүй ноёрхуулах гэсэн зорилт иргэн хүнд байх ёсгүй. Тэнцвэрт хөгжил бүхий хотод тэнүүн сайхан амьдрах хүсэлдээ саналаа өгцгөө.

Холбоотой мэдээ

Д.ПҮРЭВДАВАА: Гэр хорооллыг гадуурхан орхисны дүнд Улаанбаатар хот эрс тэс хоёр хэсэгт хуваагджээ | DAAM.MN

  НИТХ-ЫН 2020 ОНЫ СОНГУУЛЬД БЗД-ИЙН 7-Р ТОЙРОГТ АН-ААС НЭР ДЭВШИГЧ ДАВААХҮҮГИЙН П

13/10/2020

Төсвийн зарлагыг Япон улсаас ирэх зээлээр нөхнө | DAAM.MN

  Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсоор айлчлах үеэрээ 230

08/10/2020