ХДХВ/ДОХ-ын таван тохиолдол илэрчээ | DAAM.MN

13/10/2020 111

 

Улсын хэмжээнд халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний есөн сард 24.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 23.3%-р буурсан 

болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Ийнхүү буурахад,

  • Салхин цэцгээр өвчлөгчид 74.4%-аар
  • Цусан суулгаар өвчлөгчид 47.9%-аар
  • Гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 45.5%-аар
  • Сүрьеэгээр өвчлөгчид 4.9%-аар буурсан нь голлон нөлөөлсөн аж.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд энэ оны есдүгээр сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1,304 болж, өмнөх сараас 1.7%-аар буурсан байна. 

Харин дараах халдварын замын төрөл өсжээ. Үүнд,

  • Цусаар дамжих халдварын тохиолдол 22 болж, 22.2%-аар
  • Гэдэсний халдварт өвчин 329 болж, 2.8%-аар,
  • Амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 626 болж, 43.6%-аар

Мөн улсын хэмжээнд 2020 оны есдүгээр сард ХДХВ/ДОХ-ын таван тохиолдол илэрч, нийт тохиолдол 302 болжээ. 

 

Холбоотой мэдээ

АСА АВАРГА АХ Д.СУМЪЯАБАЗАРТАЙГАА НИЙЛЭН БАНК ДАМПУУРУУЛЖ УЛСЫН МӨНГӨ ЗАВШИХ УУ | DAAM.MN

Улсын 120 гаруй тэрбум төгрөгийг хадгалж байсан Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк дамп

20/10/2020

Тэмцэгч Б.Жагар Монголын Ногоон Намд анхны ялалтыг авчирлаа | DAAM.MN

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн дүн гарч байна.Хан-Уул дүүрэгт дэхь НИТХ-ын

15/10/2020

312,476 ширхэг хувьцаа арилжжээ | DAAM.MN

2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 33

15/10/2020