Дональд Трампын отгон хүү коронавирусийн халдвар авсныг тэргүүн хатагтай анх удаа мэдээлжээ | DAAM.MN

15/10/2020 101

 

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп 14 настай хүү нь коронавирусийн халдвар аваад одоо эдгэрч байгааг өчигдөр Цагаан ордны вэб сайтад нийтлүүлсэн “My Personal Experience with Covid-19” гарчигтай өгүүлэлдээ бичжээ.

Тэрбээр Covid-19 өвчин туссаны дараа юу үзэж туулсан талаар хувийн туршлагаа энэ өгүүлэлд бичсэн юм.

Хоёр долоо хоногийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа нар коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож байв. Тухайн үед хамгийн түрүүнд хүү Бэррон нь “халдвар авсан байх вий” гэсэн айдас төрснөө тэргүүн хатагтай бичжээ.

Бэрроны эхний шинжилгээний хариу сөрөг гарсан ч хоёр дахь дээрээ эерэг гарсан байна. Гэхдээ өсвөр насны хүүгийн биед ямар ч шинж тэмдэг илрэлгүй байсаар түргэн эдгэрснийг бичжээ.

“Гурвуулаа зэрэг өвдсөн нь нөгөө талаар бидэнд хамтдаа цагийг өнгөрөөж, харилцан нэг нэгнээ халамжлах боломж олгосон юм” гэж Меланиа Трамп бичсэн байна.

Тэргүүн хатагтай өөрөө нэлээд хүнд өвдөж, бүх бие нь янгинаж өвдөх, ханиалгах, сульдах зэрэг шинж тэмдгүүд илэрч байсан гэнэ. Тэрбээр аль болох эм тариа хэрэглэлгүй, амин дэм, эрүүл хоол хүнс түлхүү хэрэглэх замаар биеэ сайжруулснаа бичжээ.

Меланиа Трамп удахгүй тэргүүн хатагтайн ажил үүргээ хэвийн гүйцэтгэж эхлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп халдвартай нь тогтоогдсоноосоо хойш ердөө 10 хоногийн дараа өөрийгөө бүрэн эдгэрснийг зарлаж, сонгуулийн ажилдаа яаравчлан орсон юм.

Өнөөдрөөс гурван долоо хоног орчмын дараа буюу арваннэгдүгээр сарын 3-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болно.

Өнөөдрийн байдлаар АНУ-д коронавирусийн халдварын 7.8 сая тохиолдол бүртгэгдэж, 216,000 орчим хүн нас бараад байна.

 

Эх сурвалж: BBC

 

Холбоотой мэдээ

АСА АВАРГА АХ Д.СУМЪЯАБАЗАРТАЙГАА НИЙЛЭН БАНК ДАМПУУРУУЛЖ УЛСЫН МӨНГӨ ЗАВШИХ УУ | DAAM.MN

Улсын 120 гаруй тэрбум төгрөгийг хадгалж байсан Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк дамп

20/10/2020

Тэмцэгч Б.Жагар Монголын Ногоон Намд анхны ялалтыг авчирлаа | DAAM.MN

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн дүн гарч байна.Хан-Уул дүүрэгт дэхь НИТХ-ын

15/10/2020

312,476 ширхэг хувьцаа арилжжээ | DAAM.MN

2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 33

15/10/2020