ШУУРХАЙ: Замын-Үүдэд коронавирусийн сэжигтэй хоёр тохиолдол илэрлээ

23/01/2020 164

Дэлхий нийтийг цочирдуулаад байгаа коронавирусээр халдварласан иргэдийн тоо цаг тутамд нэмэгдэж байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт өнөөдөр /2020.01.23/ коронавирусээр халдварласан сэжигтэй иргэн орж ирсэн нь тогтоогджээ.

Баттай эх сурвалжийн мэдээлснээр тус иргэн Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор автобусаар зорчиж, хил нэвтэрчээ.

Автобусанд 17 иргэн зорчиж явсан бөгөөд коронавирусээр  ээж, охин хоёр халдварласан байж болзошгүй байна гэх мэдээллийг албаны эх сурвалж баталлаа. 

Одоогоор тухайн иргэдийг тусгаарлаж, тандалт хийж байна. Харин яг энэ цаг мөчид энэ асуудлаар Эрүүл мэндийн яам шуурхай хурал зарлан хуралдаж байгаа бол УБТЗ-ын Замын-Үүд зангилаа өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна. 

Холбоотой мэдээ

Б.Баттүшиг Э.Цэндбаатарыг аав ээждээ хаягдсан гэх зэргээр доромжилжээ | DAAM.MN

МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн, Токио 2020 олимпын багийн ахлагч Б.Баттүшиг твиттер хуудаст

13/09/2021

Соёлын сайд Ч.Номин: Соёлын бүтээлч үйлдвэрлэл ирээдүйд Монголыг дэлхийн зах зээлд гаргах хамгийн чухал салбар | DAAM.MN

Соёлын сайд Ч.Номин, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртна

07/03/2021