Г.Загдаа шүүх бүрэлдэхүүнээс татгалзлаа | DAAM.MN

09/11/2020 256

Өнөөдөр өглөө 10 цагт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд Г.Загдаа болон түүний эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хаалттай эхэлсэн. Яг одоо шүүх хурал 13 цаг 30 минут хүртэл түр завсарлаад байгаа юм. Учир нь шүүгдэгч Г.Загдаа шүүх хурлыг нээлттэй хийх хүсэлт тавьж, улмаар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан байна. Завсарлагааны үеэр шүүгдэгч Г.Загдаагаас зарим тодруулгыг авлаа.

Шүүхийн процесс хэрхэн явагдаж байна вэ?

Хохирогчдын өмгөөлөгчид ирсэн. Нэг ширхэг ч хохирогч, гэрчүүд алга. Хандсүрэн гэх хүн ирсэн байна. Надад зодуулсан гэх цагдаа ирээгүй байна. Ямар ч нотлох баримтгүй юмаар яллах гээд зүтгээд байна. Би хоригдох хэрэг хийгээгүй. Ядарч зовсон хүмүүст тусалсаныхаа горыг үзэж байна. Хэдий тийм ч би тусалсаар л байна. Миний хамааралд байсан хүмүүсийг төрийн байгууллагын Түвшинжаргал гэх хүн асран хамгаалж байгаа гэсэн. Худал хуурмаг мэдээлэл нийгмийн сүлжээгээр цацаад байх юм байна. “Нохой” Загдаа гээд фэйсбүүк хаяг нээсэн байсан. Үүнийг цагдаагийн байгууллага нээсэн гэж үзэж байгаа. Загдаагийн ерөнхий газар гээд фэйсбүүк хаягийг хаагаад өгөхийг хүссэн ч хэн нээсэн эсэхийг олж тогтоогоогүй.

Таныг ямар зүйл ангиар буруутгаж байгаа бэ?

Гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийг хүчирхийлсэн гээд байгаа. Миний гэр бүлийн хамаарал бүхий хүн энэ дотор нэг ч ширхэг байхгүй байгаа. Гэр бүлийн тухай хуулин дээр гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийг заасан байгаа. гэх мэтээр үндэслэлгүй зүйл ангиар буруутгаж байгаа.

Таныг Халиунаа болон Энхмаа нарт бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэсэн. Энэ үнэн үү?

Энэ хэрэгт нотлох баримт байхгүй. 26 см-ийн өргөнтэй, 4 метрийн урттай усны суваг дотор хүн хүчиндэж болдог юм уу? Телевизээр ярьсан юмыг л ярьж байна. Яагаад хүнийг гүжирдээд, шүүх хурлаа хаалттай хийгээд байна.

Холбоотой мэдээ

Эрүүл мэндийн яам, УОК-ын эцсийн үнэн | DAAM.MN

Баримт, судалгаагүй худал мэдээлэл тараах нь маш сөрөг нөлөө дагуулна гэдгийг ЦЕГ-ын дэд дарга, хура

09/11/2020

Г.Загдаа шүүх бүрэлдэхүүнээс татгалзлаа | DAAM.MN

Өнөөдөр өглөө 10 цагт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд Г.Загдаа болон түүний эхнэр Г.Амарса

09/11/2020