ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ЮУ ХИЙЖ ЧАДАХ БЭ?

23/01/2020 333

Өнөөдрийн байдлаар /2020.01.23/ Хятад даяар тархаад буй 2019-nCoV коронавирусийн халдвар авсан хүний тоо 570-ыг давж, амь насаа алдсан хүний тоо 17-д хүрсэн талаар  “International Business Times” сонин мэдээллээ.  Үүнээс Тайланд улсад хоёр, Япон улсад нэг, БНСУ-д нэг, АНУ-д нэг,  ОХУ-д хоёр тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Өнөө өглөө 10:00 цагаас эхлэн БНХАУ-ын Ухань хот хөл хорио тогтоож, гадагшаа чиглэлтэй нислэг болон автобусуудыг бүрэн зогсоов. Харин АНУ БНХАУ-ын Ухань хотоос ирэх бүх нислэгийг таван хотоор дайруулж, чиглэлийг нь өөрчлөхөөр төлөвлөж буй.

Энэ мэтээр улс орнууд вирусийн тархалтыг зогсоохоор өөр өөрсдийн гэсэн бодлого баримтлан шуурхай ажиллаж байна.

Харин манай улсын хувьд, Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр мэдээлэл хийж, иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөмжүүд хүргүүлсээр байгаа. Мөн Монгол улсад албан ёсоор коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж буй. 

Гадаад харилцааны яам ч хилийн чанадад амьдарч буй Монголчуудыг бүртгэх, Ухань хот буюу халдварын голомтод байгаа 19 оюутанд анхаарал тавьж ажиллаж байгаа гэдгээ ч мэдэгдсэн юм.

Гэвч манайхыг л тойрч тархаад буй коронавирус Монгол Улсад орж ирэхгүй гэх баталгаа байхгүй. Өнгөрсөн хугацаанд Чингис хаан нисэх буудал дээр хэд хэдэн сэжигтэй тохиолдлуудыг бүртгэж, шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар биш болох нь тогтоогдсон.

Гэхдээ зөвлөмж, мэдээлэл хүргэнэ гэдэг хангалтгүй. Монгол улсад энэ вирус орж ирлээ гэхэд манай улсын эрүүл мэндийн салбар бэлэн байдалд байгаа юу гэдэг сонин. Манай улс энэ вирусийн эсрэг ямар бодлого баримталж, иргэдээ хамгаалахын тулд ямар шийдвэрт хүрэх вэ гэдгийг одоо бидэнд зарлах үлдээд байна. Учир нь хөрш хоёр улсад тохиолдлууд бүртгэгдсэн төдийгүй, манай улс дундаж эрсдэлтэй бүсэд тооцогдож байгаа ч БНХАУ, Монгол Улсын хилээр өдөртөө 250 гаруй хүн орж гардаг гэхээр албан бусаар хэлэхэд өндөр эрсдэлтэй бүсэд бид амьдарч байна. Тиймээс коронавирус Монгол улсын эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг шалгах тест болж байгаа юм.

Иймд иргэд ч албаны мэдээнд найдалгүй өдөр тутамдаа коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмжүүдийг дагаж мөрдөх шаардлагатай байна.

Холбоотой мэдээ

Дэлхийн брендүүд “Мон Ирээдүй” ХХК-ийн боловсруулсан арьсыг сонгож байна | DAAM.MN

       Монгол улсын стратегийн гол түүхий эд нь уул уурхай, ашигт малтмал бус мал аж ахуй байх учи

19/07/2021

Б.Баатар: Нэгэн авьяаслаг найруулагч намайг Монгол банхар шиг гэсэн. Тиймээс ганц хоёр боргое доо | DAAM.MN

Хэро энертайнментийн  захирал Б.Баатар  дараах мэдэгдлийг гаргажээ. Тэрбээр: Баяр наадмын өдө

17/07/2021

Хурдан мориноос унасан хүүг уяач нь эрэмдэг байснаас “унтуулчих” гэж аавд нь хэлжээ | DAAM.MN

Монголчууд Үндэсний их баяр наадамаа дэлхийд сурталчлах дуртай. Мөн үүний зэрэгцээ хурдан морь унаач

13/07/2021