Д.Тогтохсүрэн, Н.Номтойбаяр нарын ХУВИЙН АЛДАА Өвөрхангайн АН-ынханд “АЗ БЭЛЭГЛЭВ”

23/01/2020 305

УИХ-ын 2020 оны сонгууль өдөр хоногоор дөхөж буй энэ өдрүүдэд улс төрийн хүрээний шинэ тутам сенсааци, үйл явдал тасрахгүй өрнөх бололтой. Сүүлийн өдрүүдэд өрнөж буй дуулианаас онцлууштай нь, Д.Тогтохсүрэн гишүүний Австралид казинод орсон зураг, Н.Номтойбаярын бүрэн эрхээс түдгэлзүүлэх бичгүүд юм.

Сонирхолтой нь, энэ хоёр үйл явц “Өвөрхангайн тойрог” гэсэн үгэн дээр огтлолцож буй. Яаж гэж үү, их сонин өнцөг уншигдана, эндээс.

Д.Тогтохсүрэн гишүүн аймагтаа харьцангуй сайн нэр хүндтэй. Төрд удаан ажиллаж, нухлуулчихсан учраас шинэ гишүүд дундаа хэл яриа нь хүртэл зүгширчихсэн, эвтэйхэн дүртэй парламентад орж ирсэн. Нэг тийм бөөрөнхий, суурьтай хүн тул МАН ид хагаралдсан эвгүй үедээ Д.Тогтохсүрэнгээр бүлгээ ахлуулж, тэнцвэрийг бариулсан.

Харин Н.Номтойбаяр гишүүний тухайд, зорчиж явсан машин нь  хүн дайрсан, жолооч нь хар тамхины хэрэгт орооцолдсон, өөрөө зодоон цохион хийсэн, ХЭДС-гаас гишүүдэд хөнгөлөлттэй зээл олгох чиглэл өгсөн зэрэг болж бүтэхгүй асуудлуудад орооцолдсоор ирэв. Хамгийн ноцтой, түүний нэр хүндэд халтай нь, Г.Батхүү агсны үхэлтэй холбоотой асуудал.

Д.Тогтохсүрэн, Н.Номтойбаяр нарын асуудалтай яг зэрэгцэж, хөшигний ард бэлтгэгдэж байсан Ардчилсан намын Өвөрхангайд 3:0-ээр ялалт байгуулах стратеги төлөвлөгөө ил гарч, хэрэгжиж эхлэв. АН-аас Өвөрхангай аймагт ЕТГ-ын дарга З.Энхболд, Аса Д.Дагвадорж, Г.Батхүү агсны хүү Ганхөлөг нар дэвшиж, цэвэр ялалт байгуулахаар тооцож буй.

Томсгосон тойрог учир тэд МАН-аас С.Чинзориг, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нартай өрсөлдөнө. Гурвуулаа УИХ-ын гишүүн, хоёр нь давуу эрхтэйгээр аймагтаа ажил төрлүүд амжуулаад байх боломжтой гишүүд. Тиймээс ч АН-ынхан багаараа цэвэр ялна гэхэд хэцүү.  

Ийм эгзэгтэй үед Д.Тогтохсүрэн гишүүн хувийн алдаа гаргаж, Н.Номтойбаярыг Г.Батхүү агсны асуудлаар түдгэлзүүлэх бичиг орж ирэв. Асуудал хаашаа эргэж, хэрхэн шийдэгдэхээс үл хамаарч, Н.Номтойбаяр, Д.Тогтохсүрэн нарын эдүгээ үүсээд буй дуулиан АН-аас Өвөрхангайд нэр дэвшигчид маш ашигтай тусах нь тодорхой.

Нөгөө талд МАН учраа олохгүй түчигнэж, бусдад улстөрийн өгөөш бэлдэж өгч байгаа нь ч үнэн юм. Тэдний  хувийн чанартай  алдаануудыг энэ өдрүүдэд нийгэм, нийт олноороо дэнсэлж, шүүж байна.

Яг ийм битүү утгатай дайн хавар болтол өрнөж, сонгуулийн  сурталчилгааны өдрүүдэд нэг намынхан хоорондоо үзэлцэж, бишгүй их булайг нь бид бүгдээрээ мэдэж авцгаах юм. Гэхдээ сонгогчид ухаантай, хэрсүү байхад ухаантай сонголт хийж чадаж л таараа.

Холбоотой мэдээ

2020 УИХ-ын сонгуулийн булхайг дэлгэсэн Г.Ган-Очирыг ард иргэдийн дэмжлэгээр хайж байна | DAA.MN

 2020 оны сонгуулийн хууль бус үйлдлийг зоригтойгоор олон нийтэд дэлгэсэн Иргэн Г.Ган-Очирыг  цахим

03/06/2021

Тэмцэгч Б.Жагар Монголын Ногоон Намд анхны ялалтыг авчирлаа | DAAM.MN

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн дүн гарч байна.Хан-Уул дүүрэгт дэхь НИТ

15/10/2020

Танилц: Сонгогч таны САНАЛАА ӨГӨХ БАЙРНЫ НЭР, БАЙРШИЛ | DAAM.MN

Орон нутгийн сонгуулийн санал хураалт маргааш 2020 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 07.00 цагаас эх

15/10/2020