Гурван эх үүсвэртэй дотоодын 17 халдварыг эмчилж, тандалт судалгаа хийж байна | DAAM.MN

14/11/2020 157

Манай улсад COVID-19 халдварын нийт 416 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байгаагийн 17 нь дотоодын халдвар болохыг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Дотоодын халдвар гурван газарт голомтлон гарсан хэмээн үзэж буй. Үүнд:

  1. ХӨСҮТ-ийн эмч ажилчид
  2. Ачаа тээврийн жолоочийн/Улаанбаатарт бүртгэгдсэн/
  3. Сэлэнгийн халдварууд батлагдан, тандалт судалгаа үргэлжилж байна.

Эдгээр гурван голомтод батлагдаад байгааг тохиолдлуудыг ялган харвал,

  • ХӨСҮТ-ийн эмч ажилчдаас долоон хүнд/гурван эмч, хоёр сувилагч, нэг асрагч/ халдвар илрээд байгааг А.Амбасэлмаа дарга хэлсэн. Эхний халдвар арваннэгдүгээр сарын 6-нд сувилагчаас илэрсэн бөгөөд хамт ажиллаж байсан багийнхныг нь давтан шинжилгээнүүдэд хамруулахад ийнхүү нийт долоон тохиолдол болсон байна. Хамгийн сүүлд буюу өнөөдөр хоёр эмч нэмж бүртгэгдэв.
  • Улаанбаатарт бүртгэгдсэн ачаа тээврийн жолооч болон түүний эхнэрээс арваннэгдүгээр сарын 10-нд халдвар илэрсэн бол 11-нд тэдний ойрын хавьтал болох ээж, дүүгээс нь, 12-нд дүүгийнх нь ойрын хавьтал хоёр оюутнаас, 13-нд жолоочийн 4 настай хүүхдээс халдвар илрээд байна.
  • Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн халдварын гурван тохиолдлын онош нэг өдөр буюу арваннэгдүгээр сарын 13-нд батлагдсан болохыг мөн тэрбээр хэллээ.

Улаанбаатар хотын халдварын голомтын тухайд эхний байдлаар 150 хүнийг тусгаарласан бол батлагдсан оюутнуудын хоёрдогч хавьтлын 140 гаруй хүний шинжилгээг 4 цэгээр дамжуулан авсан байна. Энэхүү голомтлосон халдварын хавьтал болох нийт 3,000 гаруй хүн байгаа ба нэрс, утасных нь дугаарыг тодорхой болгожээ. Эдгээр иргэдтэй утсаар нь холбогдож, бөөгнөрөл үүсгэхгүйн тулд харьяаллын дагуу сорьц өгүүлж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторид шинжилгээ хийхээр төлөвлөсөн байна.

Сэлэнгэ аймгийн батлагдсан гурван тохиолдлын ойрын хавьтал болох анхны 150 хүнээс шинжилгээ аваад байгаа бөгөөд 2020 оны арвэннэгдүгээр сарын 14-ний 11:00 цагийн байдлаар 106-гийнх нь хариу сөрөг гараад байна.

Дархан-Уул аймагт мөн хавьтал болон 136 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

 

Холбоотой мэдээ

Бичил бизнес эрхлэгчдэд жилийн 11 хувийн хүүтэй, 24 хүртэлх сарын хөнгөлөлттэй зээлийг олгоно | DAAM.MN

КОВИД-19 цар тахлын эдийн засгийн хариу арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас

02/12/2020

КОВИД-19 халдвар авч, эдгэрсэн хүмүүсийн шүд унаж болзошгүй | DAAM.MN

Коронавирусний халдвар буйлны үрэвслийг хүндрүүлж, шүд унахад хүргэж болзошгүй гэж “The New York Tim

27/11/2020

Орон нутгийн иргэдээс шинжилгээ авах газрын хаяг, байршил | DAAM.MN

Улсын онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 д

27/11/2020