Коронавирусийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх 80086829 утас ажиллаж байна

24/01/2020 303

Монгол Улсад шинэ төрлийн коронавирус бүртгэгдээгүйг өчигдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Гэвч иргэдийн дунд эргэлзээ байсаар байгаа тул нийслэлийн Эрүүл мэндийн газраас дараах мэдэгдлийг гаргажээ. Үүнд:

“Манай улсад яг одоогийн байдлаар шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байгаа. Эрүүл мэндийн яам болоод салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. 24 цагаар зөвлөгөө мэдээлэл өгөх утас ажиллуулж иргэдэд зөвлөгөө өгч ажиллаж байна.

Өвчлөл гарсан улс орноор зорчиж ирсэн иргэдэд шинж тэмдэгийн хяналт тавьж хэрэв халуурсан, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдол бүрийг ХӨСҮТ-д тусгаарлаж вирүс илрүүлэх шинжилгээ хийж байна. Бүгд шинжилгээгээр үгүйсгэгдсэн.Хэрэв батлагдсан тохиолдолд иргэдэд мэдээлэл шуурхай хүргэж сэрэмжлүүлнэ. Нуух нь хэнд ч ашиггүй, тэгэх ч шаардлаггүй.

Одоо улирлын томуугийн дэгдэлт давхар явагдаж байна. Гэхдээ сургууль цэцэрлэг хаах хэмжээнд очоогүй байгаа. Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайд ч юм уу хэн нэгэн хөл хорио тогтоочдог асуудал бишээ.

Олон улсын эрүүл мэндийн дүрэм гэж бий. Үүнийг дэлхийн бүх улс орнууд дагаж хэрэгжүүлж ажиллах ёстой. Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хүрээнд ДЭМБ-аас өгсөн удирдамж, зөвлөмжийн дагуу зохицуулагдана. Эрүүл мэндийн сайдын албан даалгавараар бүх эрүүл мэндийн байгууллага бэлэн байдлаа хангаж ажиллаж, иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээлэл хүргэж ажиллаж байна. Ийм халдварт өвчинтэй ганц эрүүл мэндийн байгууллага тэмцэхгүй.

Иргэн бүрийн хүчин чармайлт чухал. Тиймээс иргэд бид юуг хийж чадах вэ? гэдэгт ач холбогдол өгөх, урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагах, бусдад түгээх, сэрэмжлүүлэх шаардлагатай. Та маскаа зүү, зөв ханиаж найтаа, гараа сайн угаа. Өөрийгөө болоод гэр бүлээ сэргийл!!! Одоо энэ л чухал болоод байна” гэсэн байна.

Холбоотой мэдээ

Нийт хүн амын 59.8 хувь нь вакцины хоёрдугаар тундаа хамрагдаад байна | DAAM.MN

Өнөөдрийн байдлаар Ковид19-ийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэсэн хүний тоо 1,944,128 болж, хүн амын

27/07/2021

Л.Баттөр: АНУ, Япон руу “Дельта” вирусийн сорьцыг явуулсан | DAAM.MN

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Дэлхийн гепатиттай тэмцэх өдрийг тохиолдуулан мэдэ

27/07/2021

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1115 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн амиа алдлаа | DAAM.MN

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг

27/07/2021