“Монгол” нэрээр хараасан тамирчны асуудлаар Сиеменс компани хариу захидал ирүүлжээ | DAAM.MN

19/11/2020 106

Өнгөрсөн сард Португаль улсад болсон Formula One авто уралдааны үеэр Нидерландын тамирчин Макс Верстаппен алдаа гаргаж, өөрт нь саад учруулсан өрсөлдөгч тамирчин руу радио нэвтрүүлгээр дайрч давшлахдаа “What a retard. What a mongol” гэж харааж зүхсэн байна.

Дараа нь Верстаппен хэлсэн үгнийхээ төлөө харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.

Энэ явдлын дараа Монгол нэрний талаар буруу ойлголтыг арилгах зорилготой Mongol Identity байгууллагаас нээлттэй захидал илгээж, Нидерландын тамирчнаас уучлал гуйхыг шаардаж байв.

Түүнчлэн Монгол улсаас НҮБ болон Дэлхийн Худалдааны Байгууллагад суудаг элчин сайд Лүндэгийн Пүрэвсүрэн тамирчны харьяалагддаг Red Bull багийн удирдлагууд, ивээн тэтгэгчид, түншүүдэд уучлал гуйхыг шаардсан захидал илгээсэн юм.

Тэгвэл саяхан Red Bull компанийн техникийн түншүүдийн нэг Германы Сиеменс компаниас Л.Пүрэвсүрэнд хариу захидал ирүүлжээ.

Захидалдаа Сиеменс компани аливаа хувь хүн, бүлэг хүмүүсийг угсаа гарал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, доромжлох явдлыг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдээд болсон явдалд санаа зовж буйгаа Red Bull багт тодорхой илэрхийлсэн тухай мэдээлсэн байна.

Үүний үр дүнд Red Bull баг дахин ийм явдал гаргахгүй байх арга хэмжээг авч, тамирчин Верстаппен олон нийтийн өмнө уучлал гуйсан тухай мэдэгджээ.

Монгол улсын соёлын элч Ж. Өнөрмаа твиттер хуудсандаа Монголын засгийн газрын захидалд хариу илрүүлсэн Сиеменс компанид талархал илэрхийлсэн боловч Нидерландын тамирчин өнөөдрийг хүртэл олон нийтийн өмнө уучлал гуйгаагүй байгааг бичсэн байна.

Түүний үзэж байгаагаар Red Bull багийн удирдлага ивээн тэтгэгчид, түншүүддээ Верстаппен уучлал гуйсан тухай худал мэдээлэл өгсөн байж болзошгүй гэнэ.

“Макс Верстаппен олон нийтийн өмнө уучлал гуйсан гэх мэдээлэл үнэнд нийцэхгүй байна. Монгол улсын засгийн газар уучлал гуйхыг нь одоо болтол хүлээж байгаа” гэж Ж.Өнөрмаа Британийн formula1news сайтад ярьжээ.

Тэрбээр Монголын тал тамирчныг уучлал гуйх хүртэл тэмцлээ үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгааг энэ үеэр хэлсэн байна.

 

Эх сурвалж: formula1news.co.uk

Холбоотой мэдээ

Бразилд Хятадын вакцин сайн дураараа хийлгэсэн хүн нас баржээ | DAAM.MN

Дэлхий нийтэд Коронавирусын халдвар 58 саяд хүрээд байна.Олон улс вакцин гаргахаар туршиж байгаа ч ө

22/11/2020

“Монгол” нэрээр хараасан тамирчны асуудлаар Сиеменс компани хариу захидал ирүүлжээ | DAAM.MN

Өнгөрсөн сард Португаль улсад болсон Formula One авто уралдааны үеэр Нидерландын тамирчин Макс Верст

19/11/2020

Хойд Солонгосын хакерууд Covid-19 вакцины мэдээлэл рүү халдаж байгааг “Mikrosoft ” мэдээллээ | DAAM.MN

Хойд Солонгосын хакерууд Covid-19 халдварын эсрэг вакциныг гарган авахаар ажиллаж буй компани, судал

14/11/2020