Төлбөрийн чадваргүй өрхөд сайжруулсан түлш үнэгүй олгохоор болжээ | DAAM.MN

21/11/2020 113

Нийслэлийн онцгой комисс өчигдөр /2020.11.20/ хуралдаж, Нийслэлийн халамжийн газартай хамтран төлбөрийн чадваргүй 10000 өрхөд сайжруулсан түлш үнэгүй олгохоор болжээ. Даваа гарагаас /2020.11.23/ эхлэн өрх тус бүрт 1 тонн сайжруулсан түлш хүргэх ба хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд тусгай зохицуулалт хийх аж. Уг ажлыг арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө дуусгахаар төлөвлөжээ. Цар тахлыг дотооддоо алдаж, хөл хорьсноос үүдэн өдрийн орлогоор амьжиргаагаа залгуулдаг иргэд гал алдах аюулд ороод байгаа. Тиймээс эдгээр иргэдэд тусламж үзүүлж, сайжруулсан түлш олгох нь зүйтэй гэж Нийслэлийн Онцкой комисс үзжээ.

Холбоотой мэдээ

Бичил бизнес эрхлэгчдэд жилийн 11 хувийн хүүтэй, 24 хүртэлх сарын хөнгөлөлттэй зээлийг олгоно | DAAM.MN

КОВИД-19 цар тахлын эдийн засгийн хариу арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас

02/12/2020

КОВИД-19 халдвар авч, эдгэрсэн хүмүүсийн шүд унаж болзошгүй | DAAM.MN

Коронавирусний халдвар буйлны үрэвслийг хүндрүүлж, шүд унахад хүргэж болзошгүй гэж “The New York Tim

27/11/2020

Орон нутгийн иргэдээс шинжилгээ авах газрын хаяг, байршил | DAAM.MN

Улсын онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 д

27/11/2020