Бразилд Хятадын вакцин сайн дураараа хийлгэсэн хүн нас баржээ | DAAM.MN

22/11/2020 189

Дэлхий нийтэд Коронавирусын халдвар 58 саяд хүрээд байна.Олон улс вакцин гаргахаар туршиж байгаа ч өнөөдөр 100 хувь батлагдаж үйлдэрлэсэн вакцин байхгүй байна.Хэдийгээр үйлдэрлэж эхлээгүй ч туршилтын явц явагдсаар байна. Тэгвэл Бразилд Хятадын Sinovac Biotech эмийн компанийн “Коронавак” бэлдмэлийн клиник туршилт сайн дурын нэг хүний үхлээс болоод зогссон байж болзошгүй байна. Энэ тухай Бутантан хүрээлэнгийн тэргүүн Димас Ковас мэдэгджээ.

“Бид Үндэсний эрүүл ахуйн хяналт шалгалтын агентлаг Anvisa-д гаж нөлөө бус, үхлийн талаар мэдээлсэн. Anvisa-гаас ийм шийдвэр гаргасанд бага зэрэг гайхаж л байна. Учир нь энэ үхэл вакцинтай холбоогүй” хэмээн тэрбээр мэдэгдсэн аж. Түүний үзсэнээр бол зохицуулагч агентлаг клиник туршилтыг үндэслэлгүйгээр зогсоосон гэнэ.

Anvisa-гаас даваа гарагийн орой Sinovac Biotech-ийн вакцины клиник туршилтыг ноцтой гаж нөлөөнөөс болоод зогсоосноо зарласан аж. Үүнээс өмнөхөн Сан-Паулу муж “Коронавак” вакцины үндэсний хэмжээний туршилтыг аравдугаар сарын 18-нд зогсоосон гэж мэдэгдсэн юм. Туршилтаар оролцогчдын 35%-д нь вакцины хэрэглэсний дараах хөнгөн гаж нөлөө илэрсэн ч 95%-ийн үр дүнтэй гэж гарчээ.

Өнөөдрийн байдлаар Бразилын Anvisa байгууллага коронавирусийн 4 вакцины клиник туршилтыг улс орондоо явуулах зөвшөөрөл олгоод байна. Sinovac Biotech-ээс гадна AstraZeneca, Америкийн Pfizer, Johnson & Johnson –ы харьяа Janssen-Cilag-ийн вакциныг туршихыг зөвшөөрчээ.

Холбоотой мэдээ

Коронавирусийг 30 секундэд 99.99 хувь устгах чадвартай төхөөрөмж зохион бүтээжээ | DAAM.MN

Японд коронавирусийг хагас минутын дотор 99.99 хувь устгах чадвартай төхөөрөмж зохион бүтээсэн талаа

12/01/2021

АНУ-д амьтны хүрээлэнгийн горилла мичнүүдээс анх удаа коронавирусийн халдвар илэрчээ | DAAM.MN

АНУ-ын Калифорни мужийн Сан Диего хотын амьтны хүрээлэнгийн горилла мичнүүдээс коронавирусийн халдва

12/01/2021

American Thinker (АНУ): Мэддэг, хайрладаг байсан Америк минь үүрд баяртай | DAAM.MN

АНУ-д Жо Байден сонгуулиар ялж, Ерөнхийлөгчийн суудалд гарцаагүй суух нь тодорхой болсноор маш олон

09/01/2021