Коронавирусээр халдварласан өвчтөн эдгэж, эмнэлгээс гарсан анхны тохиолдол бүртгэгдлээ ДААМ.МН

25/01/2020 378

БНХАУ-ын Шанхай хотын Эрүүл мэндийн комисс, шинэ төрлийн коронавирусээр халдварласан нэгэн өвчтөнд хийсэн эмчилгээ амжилттай болсон тул эмнэлгээс гаргасан тухай мэдээллээ. 56 настай Чен гэх эл эмэгтэй нэгдүгээр сарын 12-ны өдөр уушгины хатгалгааны шинж тэмдэгтэйгээр Шанхай хотын эмнэлэгт хүргэгдэн ирсэн ба, шинжилгээгээр тус вирусээс халдварласан нь тогтоогдсон байна.

Ийнхүү эмчилгээ хийж эхэлснээс зургаан өдрийн дараа түүний амьсгалын эрхтэн системийн зовуурь саармагжиж эхэлсэн аж. Улмаар хоёр удаагийн цусны шинжилгээ хийхэд бие дэх шинэ төрлийн коронавирус нь идэвхгүй гарсан тухай Beijing Daily сонинд бичжээ. Өвчтөн эмнэлгийн хөл хорионоос суллагдсан байна. Чен гэх уг эмэгтэй халдварын голомт болох Ухань хотод амьдардаг байсан гэнэ.

Холбоотой мэдээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд 11-11 төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа | DAAM.MN

Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өнөөдөр Эрүүл мэндийн с

10/05/2022

Тавдугаар сарын шинжилгээний цэгүүдийн цагийн хуваарь | DAAM.MN

Нийслэл хот Улаанбаатарт ажиллаж буй шинжилгээний цэгүүдийн нэгдсэн мэдээллийг хүргэж байна. 2022 он

09/05/2022

С.Энхболд сайд “Айвико”, “Монос”, “Нахиа” үйлдвэрүүдэд ажиллаж байна | DAAM.MN

Өнөөдөр буюу 2022 оны 5 сарын 8 -нд Эрүүл мэндийн сайд С.Энхболд  эмийн АЙВИКО, МОНОС, НАХИА үйлдвэр

09/05/2022