Төрсөн ах нь дүүгээ онц хэрцгийгээр хөнөөж шуудайнд хийсэн байжээ | DAAM.MN

24/11/2020 401

Өнгөрөгч шөнө өсвөр насны охины амь насыг хохироогоод, цогцсыг  мөчилж шуудайнд хийсэн онц ноцтой хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүллээ. Тухайн хэргийг үйлдсэн этгээдийг шуурхай баривчилсан байна.

Талийгаач 16 настай охин нь арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хичээлдээ явахаар гараад өнөөдрийг хүртэл сураггүй байжээ. Сураггүй байсан 21 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагаас орон даяар эрэн хайх ажиллагааг явуулж байсан байна.

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 23-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх гэр хорооллын гудамжнаас хоёр ширхэг шуудайтай зүйлс олдсон нь талийгаач охины цогцос байжээ.Шуудайнаас эвгүй үнэр гараад байна гэх иргэний мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгалт явуулж, сураггүй охины цогцос мөн болохыг урьдчилсан байдлаар  тогтоожээ.

Албан бус мэдээллээр, талийгаач охиныг төрсөн ах нь дүүгээ онц хэрцгийгээр хөнөөгөөд мөчилж шуудайнд хийгээд хаясан байна. Яг одоо сэжигтэнг саатуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж

Холбоотой мэдээ

Ж.Эрдэнэбат: Төрийн хариуцлагатай алба хашиж буй хэн бүхэн үүнийг цаашид анхаараарай. Намайг уучлаарай | DAAM.MN

Жаргалтулгын Эрдэнэбат миний тэргүүлсэн Засгийн газар нь улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавьж,

15/01/2021

С.Баярцогтоос 4 тэрбум 10 сая төгрөг болон 3 үл хөдлөх эд хөрөнгийг хураах, шийдвэр гарлаа | DAAM.MN

Улсын ерөнхий прокурорын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.Энэхүү хуралд Нийслэлийн прокурорын г

13/01/2021

ЦЕГ-аас эрэн сурвалжилж байгаа хүмүүсийг танилцуулж байна

  ЦЕГ-аас эрэн сурвалжилж байгаа хүмүүсийг танилцуулж байна. 34 удаагийн үйлдлээр бус

12/01/2021