КОВИД-19 халдвар авч, эдгэрсэн хүмүүсийн шүд унаж болзошгүй | DAAM.MN

27/11/2020 172

Коронавирусний халдвар буйлны үрэвслийг хүндрүүлж, шүд унахад хүргэж болзошгүй гэж “The New York Times” сонинд эх сурвалж дурдан мэдээлжээ.

КОВИД-19 халдвар авч, эдгэрсэн зарим хүмүүсийн шүд унажээ. Ингэхдээ цус огт гараагүй гэнэ.

Зарим өвчтөнүүдийн ярьснаар, буйл нь мэдрэмтгий болж, шүднүүд нь харлах эсвэл үйрэх зэрэг шинж тэмдэг ажиглагдсан байна. Өвчтөнүүдийн шүдний асуудал КОВИД-19 халдвараас эдгэрэх явцад хурцдах боломжтой гэж шинжээчид үзэж байна. Коронавирусний халдвар авч, эдгэрснээс хойш хэдэн сарын дараа хүмүүст ажиглагдаж буй санамсаргүй бөгөөд зарим тохиолдолд ноцтой үр дагаварт хүргэх шинж тэмдгүүдийг судалж эхэлж байна гэж АНУ-ын судасны өвчлөлийг судалдаг Ангиогенезийн холбооны ерөнхийлөгч Уильям Ли онцолсон байна. Түүний хэлснээр, коронавирус уушгийг гэмтээгээд зогсохгүй мэдрэлийн төгсгөл хэсэг болон судасны дотор бүрхүүлийг гэмтээж, улмаар буйлны судаснуудыг гэмтээдэг байна.

Калифорнийн шүдний эмч Майкл Ширер буйл үрэвсэх нь бие организмд нэвтэрсэн вирусний эсрэг үзүүлж буй хариу үйлдэл байх боломжтой гэж үзэж байна.

Одоогоор ийм тохиолдол түгээмэл бүртгэгдээгүй ч КОВИД-19-ийн барьж буй гэнэтийн бэлгүүд эмч нарыг эдгэрсэн өвчтөнүүдэд өвөрмөц үр дагавар гарахад бэлэн байхыг шаардаж байна гэж тус сонин онцолсон байна.

Үүнээс гадна Medicalxpress сайтад мэдээлснээр, Индианагийн их сургуулийн анагаах ухааны сургуулийн эрдэмтэд КОВИД-19 халдвар аваад, эдгэрсэн хүмүүст албан ёсны жагсаалтад бүртгэгдээгүй ер бусын шинж тэмдэг илэрч буйг анхааруулжээ. Тухайлбал, өвчтөнүүдэд хөлийн ул хорсох, ой санамж гэнэт алдагдах, нойргүйдэх, арьсанд дээр тууралт гарах, нүүр, бие бадайрах, үс унах, зүрхний ажиллагаа алдагдах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж. Эдгээр шинж тэмдэг халдвар авсан өвчтөнүүд эдгэрч, эмнэлгээс гарснаас хойш хэдэн сарын туршид ажиглагдаж байна.

Холбоотой мэдээ

Коронавирусийг 30 секундэд 99.99 хувь устгах чадвартай төхөөрөмж зохион бүтээжээ | DAAM.MN

Японд коронавирусийг хагас минутын дотор 99.99 хувь устгах чадвартай төхөөрөмж зохион бүтээсэн талаа

12/01/2021

АНУ-д амьтны хүрээлэнгийн горилла мичнүүдээс анх удаа коронавирусийн халдвар илэрчээ | DAAM.MN

АНУ-ын Калифорни мужийн Сан Диего хотын амьтны хүрээлэнгийн горилла мичнүүдээс коронавирусийн халдва

12/01/2021

Короновирусийн халдварууд шинэ жил тэмдэглэсэн асуумжаар илэрч байна | DAAM.MN

БГД-т хийсэн тандалтын шинжилгээгээр тус дүүргийн 6 дугаар хорооны 65, 12 дугаар байрны найман хүнээ

10/01/2021