Шилэн дансны хамгийн муу хөтлөлт, мэдээлэлтэй нь Ерөнхий сайдынх байв | DAAM.MN

27/11/2020 257

Үндэсний аудитын газраас  “Шилэн данс”-ны тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийжээ. Тус аудитад улсын төсвийн 32 төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрт хамаарах 266 байгууллага, аймаг нийслэлийн 22 төслийн ерөнхийлөн захирагч, тэдгээрт хамаарах 4087 байгууллага буюу нийт 4352 байгууллагыг түүвэрлэн шилэн дансны нэгдсэн системд байршуулсан мэдээллийг төсөв, санхүүгийн холбогдох баримт, нотлох зүйлстэй тулган шалгах горимыг хэрэгжүүлжээ.

Бусад 1458 байгууллага, аж ахуйн нэгжийн хувьд төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн дотоод хяналтын дүн мэдээ болон шилэн дансны нэгдсэн цахим хуудаст байршуулсан мэдээлэлд үндэслэн гүйцэтгэсэн байна.

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын Шилэн дансанд мэдээлэл  байршуулсан хэрэгжилтийн хувь дараах байдалтай байгаа юм.

Төсвийн ерөнхийлөн захирагчдаас Монгол Улсын Ерөнхий сайдын  Шилэн дансанд мэдээлэл байршуулсан хэрэгжилтийн хувь нь хамгийн бага буюу 81 хувь байна.

Холбоотой мэдээ

“Зүрхэнд шивнэсэн үг” киноны хөөрхөн охин ийм том болжээ | DAAM.MN

Хүүхэд ахуй насандаа кино урлагийн сор бүтээлүүдэд дүрээ мөнхөлсөн олон арван хүмүүс бий. Зар

20/01/2021

33 тэрбумын асуудалд орсон гишүүдийг эргүүлэн татах асуудлаар мэдэгдэл хийлээ | DAAM.MN

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг эгүүлэн татах асуудлаар “Алтан Дорнод Монго

20/01/2021

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ил захидал явууллаа | DAAM.MN

“Оюу Толгой” төслийн ЗГ-ын ажлын хэсгийн гишүүн, ЗГХЭГ-ын дэд дарга, эрхэм дүү Б.Солонгод эргэцүү

18/01/2021