
Дорноговь аймгийн Замын-Үүд боомттой хиллэдэг БНХАУ-ын Эрээн хотод шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрсэн байна. Тус хотод нэг иргэнийг тусгаарлан, үзлэг шинжилгээнд хамруулаад байсан бөгөөд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 25-нд коронавирусээр халдварласан нь тогтоогдсон гэх мэдээллийг эх сурвалж өгч байгаа юм. Улмаар Эрээн хотын эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлжээ.