Нэг настай охиныг үхэлд хүргэсэн эцэг эх нь хүчирхийлж буй 800 гаруй видео хийсэн байжээ

04/01/2021 4706

Үрчилж авсан нэг ой зургаан настай охиноо хэрцгийгээр хөнөөсөн байж болзошгүй эцэг эхийн хэрэг Солонгосын нийгэмд дуулиан тарьж байна. Тодруулбал, 2020 оны 10 сарын 13-нд  харамсалтайгаар амиа алдсан нэг нас зургаан сартай Жан Жун Ин-ийн үхэлд буруутгаж, түүний үрчилж авсан эцэг эх Жанг, Анн нарыг баривчилжээ.

/Жун Ин өргөж авахаас нь өмнө хамгаалах байранд/

Сөүлийн цагдаагийн газрын мэдээлснээр мөрдөн байцаалтын явцад Жунг Ин охины бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн гэдгийг 800 гаруй видео бичлэг олдсон байна. Мөн задлан шинжилгээгээр “гадны нөлөөтэйгөөр хэвлийд гэмтэл учруулсан”  болох нь тогтоогджээ.  Өөрөөр хэлбэл, Жунг Ин охины үхлийн шалтгаан  нь гэр бүлийн хүчирхийлэл байсан аж.

Мөрдөн байцаалтын эхэнд Жан, Ан нар хоёулаа охины үхэлд өөрсдийгөө буруугүй хэмээж байсан ч  баримтаар хүчирхийлж байсан нь тогтоогдож, хэргээ хүлээсэн байна. Эл хэрэгт олон нийтийн зүгээс ихээхэн дургүйцэж байгаа аж. Учир нь тэд үрчилж авсан охин Жун Интэй хамт телевизийн гэр бүлийн шоунд оролцож, аз жаргалтай гэр бүлийн дүрээр нийтэд танигдаж байв.

Холбоотой мэдээ

В.Путин: Байден Афганистанаас цэргээ гаргаж зөв алхам хийсэн | DAAM.MN

СОЧИ. /TASS/. Америкийн удирдагч Жо Байдены Афганистанаас цэргээ гаргах шийдвэр зөв шийдвэр байсан г

22/10/2021

Японд түгшүүрийн гуравдугаар зэрэглэл тогтоожээ | DAAM.MN

Японы аялал жуулчлалын төв, өмнөд Кюсю арлын Асо уул Лхагва гаригт орон нутгийн цагаар 11:43 цагийн

22/10/2021

Алек Болдвин зураг авалтын үеэр буу алдаж, хүний аминд хүрчээ | DAAM.MN

Жүжигчин Алек Болдвин зураг авалтын үеэр хүний аминд хүрчээ. Нэрт жүжигчний тоглож буй "Rust" нэртэй

22/10/2021