УИХ-ын дарга Г.Занданшатарын төрийн гэр нь Их тэнгэрийн аманд, хувийн гэр нь Бага тэнгэрийн аманд | DAAM.MN

05/01/2021 2740

УИХ-ын дарга Г.Занданшатар хагас жилийн өмнө, өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр Бага тэнгэрийн аманд тансаг зэрэглэлийн хаустай болжээ.

Тэрээр Сүхбаатарын талбайгаас ердөө 4-5 км зайтай Бага тэнгэрийн аманд “Содмонгол” группийн охин компанийн барьсан хаус хотхонд нүүж очсон байна. Энэ хотхон нь 300-1200 мкв талбай бүхий хауснуудтай. Төвийн шугамд холбогдсон. Үнийн хувьд нэг , хоёр тэр­­бумаар тогтохгүй юм байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга Г.Занданшатарын төрийн гэр нь Их тэнгэрийн аманд, хувийн гэр нь Бага тэнгэрийн аманд байна.

Хамгийн гол нь УИХ-ын дарга Г.Занданшатар энэ өндөр үнэтэй хаусыг ХОМ-тээ тусгасан уу гэдэг сонин байгаа юм. Удахгүй АТГ-аас 2020 оны ХОМ-ийг зарлахад ямар үнэтэй нь харагдах биз.

Дашрамд хэлэхэд, удахгүй одоогийн УИХ-ын бас нэг өндөр албан тушаалтан даргынхаа “худалдаж” авсан замаар Бага тэнгэрийн аманд төвхнөхөөр болсон гэх мэдээлэл байна. Мөн ийм маягаар хоёр сарын өмнө тус хотхонд өмнө нь УИХ-ын даргаар ажиллаж байсан нэг эрхэм нүүж очжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Холбоотой мэдээ

Б.Баттүшиг Э.Цэндбаатарыг аав ээждээ хаягдсан гэх зэргээр доромжилжээ | DAAM.MN

МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн, Токио 2020 олимпын багийн ахлагч Б.Баттүшиг твиттер хуудаст

13/09/2021

ЦЭЦЭГ: ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭД ҮНЭГҮЙ ГЭСЭН БОЛГОНЫГ ХҮРТДЭГ БОЛЖДЭЭ. ЯДУУ ЯДУУ ГЭЭД ТОЛГОЙГ НЬ ИЛСЭЭР БАЙТАЛ | DAAM.MN

Цэцэг гэх энэ бүсгүй нийгэмд өрнөж буй асуудлаар үргэлж өөрийн байр сууриа илэрхийлж байдаг. Тэрээр

05/03/2021

Ж.Эрдэнэбат өндөр албан тушаалаа ашиглан лиценз наймаалцсан ч суллагдлаа | DAAM.MN

Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарын 3 хүнд холбогдох хэргийг өнөөдөр Сүхбаатар,Чингэл

03/03/2021