
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:
Нэг иргэнд хэдэн минут үйлчлүүлэх, нэг дор хэдэн хүн үйлчлэх зэргийг тооцож үзсэн. Хоолны газраар үйлчлүүлэх, Дүнжингарав худалдааны төвөөр үйлчлүүлэх хүмүүсийн тоог харьцуулахад маш том зөрүүтэй.
Эрсдэл багатай гэж үзсэн байгууллагуудаа нээсэн. Вирус агаар дуслын замаас гадна хамгаалах хэрэгсэлд наалдаж халдварлаад байгаа.
Тухайн газраа үйлчлүүлэх гэхээсээ илүү авч явахаар үйлчлүүлэхийг чиглэл болгоно.
Кофе шопод үйлчлүүлэх хугацааг 15 минут гэж зааж өгнө. Өмнөх шигээ залуучууд бөөгнөрч суухгүй. Аль болох эрсдэлийнхээ зэргээр ангилж, эрсдэл гайгүй гэж үзвэл долоо долоо хоногоор нээнэ. Үсчинд нэг багажаар олон хүнд үйлчилдэг, удаан хугацаанд үйлчилдэг зэрэг хүчин зүйлсээр олон улсын түвшинд өндөр эрсдэлтэй гэж үзэж байгаа.
Бэлэн мөнгөний худалдаа их хийгддэг учраас ТҮЦ-үүдийг нээх боломжгүй.