“ААН-үүд ажилчдаа ажил эхлэхэд заавал шинжилгээнд хамрагдсан байх ёстой гэх шаардлага тавих хэрэггүй”

10/01/2021 218

Даваа гарагаас үйл ажиллагаа нь нээгдэж буй ААН-үүд өглөө бүр ажилчдынхаа халууныг хэмжиж, хүн хоорондын зайгаа барьж, хоол ундаа хамт идэх зэргээр амны хаалтаа авахаас аль болох зайлсхийх хэрэгтэй НЭМГын дарга Л.Төмөрбаатар анхааруулав.

Тэрбээр “Нэгдүгээр сарын 11-ний өдрөөс ААНүүдийн үйл ажиллагаа сэргэж байгаатай холбоотойгоор шинжилгээ хийлгэх гэсэн иргэдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Иймд иргэдэд болон ААНүүдийн удирдлагуудад тайлбар хийе.

Улаанбаатар хотод өдөрт ойролцоогоор 20 мянга орчим иргэнээс шинжилгээ авч байгаа. Түүнээс хэтэрвэл их ачаалал үүсээд эхэлнэ.

Иймд хөл хорионд иргэд гэртээ байсан эсвэл халдвар хамгааллын дэглэмээ баримталж ажил, амьдралаа зохицуулж байсан хүмүүст ажил эхлэхэд заавал шинжилгээнд хамрагдсан байх ёстой гэх шаардлага тавих хэрэггүй” гэв.

“Үйл ажиллагаа нь нээгдсэн байгууллагын ажилчид амны хаалтаа авахаас аль болох зайлсхийх хэрэгтэй”

Үргэлжлүүлэн “Хамгийн гол нь бид бүгд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалт зүүлгэх, гараа угаах болон ариутгах боломжоор хангаж өгөх ёстой. Мөн өглөө бүр ажилдаа ирэхэд нь халууныг нь хэмжих, хүн хоорондын зайгаа барьж, хоол ундаа хамт идэх зэргээр амны хаалтаа авахаас аль болох зайлсхийх хэрэгтэй.

Өмнө нь голомтолж гарсан халдварыг анзаарахад олноороо нийлж баяр ёслол тэмдэглэх, хоол идэх зэргээр тодорхой хугацаанд ойрын зайд хамт сууж ярилцсан зэргээс халдвар дамжсан байна.

Хэдий үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа сэргэж байгаа ч коронавируст халдварын эрсдэл өндөр хэвээр байгааг мартаж болохгүй. Тодорхой ААНүүдийн үйл ажиллагаа нээгдэж байгаа нь эрсдэл буурсан гэсэн үг биш. Гэхдээ иргэдийнхээ ажил амьдрал, эдийн засгаа бодохгүй бол болохгүй тул энэ шийдвэр гарч байгааг ойлгох хэрэгтэй.

Мөн ажилчдаа сүүлийн өдрүүдэд халдвар голомтолж гараад буй газраар ажилчдаа явсан эсэхийг тодруулж, халдварын шинж тэмдэг байгаа эсэхийг асуухыг зөвлөж байна.

Үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа нээгдсэн гээд хэдэн зуун мянган хүний шинжилгээг хийе гэсэн ч эрүүл мэндийн байгууллагын хүчин чадал түүнийг нь дийлэх боломжгүй байна. Иймд гэртээ халдвар хамгааллын дэглэмээ баримталж байсан хүмүүс заавал дахин, дахин шинжилгээ өгөх шаардлагагүйг дахин хэлье.

Харин Улаанбаатар хотоос эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх шалтгаан зэрэг тодорхой нөхцлийн улмаас орон нутгийг зорихдоо заавал шинжилгээ хийлгэх ёстой” гэдгийг хэллээ.

Холбоотой мэдээ

“Зүрхэнд шивнэсэн үг” киноны хөөрхөн охин ийм том болжээ | DAAM.MN

Хүүхэд ахуй насандаа кино урлагийн сор бүтээлүүдэд дүрээ мөнхөлсөн олон арван хүмүүс бий. Зар

20/01/2021

33 тэрбумын асуудалд орсон гишүүдийг эргүүлэн татах асуудлаар мэдэгдэл хийлээ | DAAM.MN

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг эгүүлэн татах асуудлаар “Алтан Дорнод Монго

20/01/2021

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ил захидал явууллаа | DAAM.MN

“Оюу Толгой” төслийн ЗГ-ын ажлын хэсгийн гишүүн, ЗГХЭГ-ын дэд дарга, эрхэм дүү Б.Солонгод эргэцүү

18/01/2021