Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг Доха мастерсаас хүрэл медаль хүртлээ | DAAM.MN

12/01/2021 105

Катарын Доха хотноо жүдо бөхийн Мастерс тэмцээн өчигдөр эхэллээ.

Жин тус бүрийн дэлхийн чансааны эхний 32-т эрэмбэлэгддэг шилдгүүд чуулсан уг тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн байна. Тэрбээр “С” хэсэгт орж эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт ОХУ-ын Ирина Долговатай таарсан ч түүний өрсөлдөгч эхний тойрогт шагайндаа авсан бэртлийн улмаас барилдах боломжгүй болсноор М.Уранцэцэг хэсгийн аваргын төлөө өрсөлдөх болсон юм.

Уг барилдаанд Украины жүдоч дэлхийн хошой аварга Дарья Белодедидтай учраа тааран цэвэр ялагдсан ч дагах барилдаанд Аргентины олимпын аварга Паула Парета аваргыг ялснаар хүрлийн төлөө барилдахаар болсон юм.

Хүрэл медалийн төлөө 2019 оны дэлхийн аваргын медалийн төлөө барилдаж байсан Францын Меланье Клементетэй барилдаж, цаг дуусахаас 33 секундийн өмнө өчиж, цэвэр ялснаар Мастерс тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.

Холбоотой мэдээ

“Зүрхэнд шивнэсэн үг” киноны хөөрхөн охин ийм том болжээ | DAAM.MN

Хүүхэд ахуй насандаа кино урлагийн сор бүтээлүүдэд дүрээ мөнхөлсөн олон арван хүмүүс бий. Зар

20/01/2021

33 тэрбумын асуудалд орсон гишүүдийг эргүүлэн татах асуудлаар мэдэгдэл хийлээ | DAAM.MN

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг эгүүлэн татах асуудлаар “Алтан Дорнод Монго

20/01/2021

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ил захидал явууллаа | DAAM.MN

“Оюу Толгой” төслийн ЗГ-ын ажлын хэсгийн гишүүн, ЗГХЭГ-ын дэд дарга, эрхэм дүү Б.Солонгод эргэцүү

18/01/2021