Коронавирусийг 30 секундэд 99.99 хувь устгах чадвартай төхөөрөмж зохион бүтээжээ | DAAM.MN

12/01/2021 402

Японд коронавирусийг хагас минутын дотор 99.99 хувь устгах чадвартай төхөөрөмж зохион бүтээсэн талаар Японы Mainichi сонин мэдээлжээ.

Энэ төхөөрөмж нь гүн хэт ягаан туяаны импульсуудын гэрлэн диод цацруулагчаас бүрдэх аж. Гүн хэт ягаан туяа гэдэг нь импульсуудын үргэлжлэх хугацаа нь фемтосекунд (секундын квадрилион хувь буюу секундийг нэг тэрбум хуваасныгаа дахин нэг саяд хуваасантай тэнцэх хугацаа )-ээр хэмжигддэг долгионы маш богино урттай хүчтэй тархдаг цацраг аж. Гүн хэт ягаан туяаг гарган авах болон ашиглах нь орчин үеийн шинжлэх ухаан дахь ирээдүйтэй чиглэлүүдийн нэгд тооцогддог юм байна.

 

Үйлдвэрлэгчийн мээдэлснээр, төхөөрөмжийн гэрлэн диодууд нь 280 нанометрийн долгионы урттай гүн хэт яагаан туяаг 70 милливатын оптикийн хүчин чадалтайгаар гаргах аж. Токусимагийн их сургуульд хийсэн туршилтаар энэ төхөөрөмж нь гадаргуу дээрх вирусүүдийг 5 сантиметрийн зайнаас 30 секундэд 99.99 хувь устгаж байгаа нь тогтоогджээ.

 

Энэ төхөөрөмжийг цувралаар үйлдвэрлэхийн тулд гүн хэт ягаан туяан гэрлэн диод үйлдвэрлэгчдийг хайж байгаа аж. Цувралаар үйлдвэрлэн гаргасан тохиолдолд энэ төхөөрөмжийг агаар цэвэршүүлэгч, агааржуулалтын систем болон бусад нэн шаардлагатай газруудад угсран ажиллуулах боломжтой гэнэ.

Эх сурвалж: Shuud.mn

Холбоотой мэдээ

Коронавирусийг 30 секундэд 99.99 хувь устгах чадвартай төхөөрөмж зохион бүтээжээ | DAAM.MN

Японд коронавирусийг хагас минутын дотор 99.99 хувь устгах чадвартай төхөөрөмж зохион бүтээсэн талаа

12/01/2021

АНУ-д амьтны хүрээлэнгийн горилла мичнүүдээс анх удаа коронавирусийн халдвар илэрчээ | DAAM.MN

АНУ-ын Калифорни мужийн Сан Диего хотын амьтны хүрээлэнгийн горилла мичнүүдээс коронавирусийн халдва

12/01/2021

Короновирусийн халдварууд шинэ жил тэмдэглэсэн асуумжаар илэрч байна | DAAM.MN

БГД-т хийсэн тандалтын шинжилгээгээр тус дүүргийн 6 дугаар хорооны 65, 12 дугаар байрны найман хүнээ

10/01/2021