Дээд айл маань хэзээ дээрээс дарж алах бол? Айж байна хэмээн Содон хорооллын оршин суугч мэдэгджээ | DAAM.MN

15/01/2021 1526

Энэ сарын 12-ны өглөө үүрээр  Хөвсгөл аймгийн ханх суманд 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж түүний чичиргээ нь Дархан-Уул, Орхон, Булган, Архангай аймгууд болон Улаанбаатар хотод  хүчтэй мэдрэгдэж, иргэдийг сандаргаад байсан билээ. Эл асуудал мартагдах тийшээ хандаж байгаа ч орон сууцны иргэд өөрсдийн амьдарч буй байрныхаа чанар стандартад санаа  зовох нь нэмэгджээ.

Газар хөдлөлтийн чичиргээний улмаас орон сууцных нь барилга   цуурч эвдэрч, гэмтсэн гэх асуудал. Иймээс бид зарим иргэдийн мэдээллийг хүргэж байна.

 

 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Содон Стандарт” цогцолбор хорооллын  өнгөрөгч онд шинээр баригдсан барилгууд газар хөдлөлтөд тэсвэр муутай байж магадгүй хэмээн холбогдох газрууд  шалгах хэрэгтэй гэдгийг онцолж байлаа. Түүнчлэн зарим оршин суугчдын зүгээс орон сууцныхаа үнийг бууруулахгүйн тулд эл мэдээллийг нууцлах тухай хүртэл яригджээ.

 

 

 

 

Манай улсад иргэд байр орон сууцтай болох нь  маш хүнд асуудлын нэг. Байрны урьдчилгаа олохоос эхлээд олон жил хүүтэй зээл төлж байж сая нэг орон байртай болдог. Өөрөөр хэлбэл  хуруу хумсаа хугалан байж цуглуулсан мөнгөө байрны  урьдчилгаанд өгөөд зогсохгүй олон жилийн өрөнд орон байж авсан байр нь газар хөдлөлтийн чичиргээнд тэсвэр муутай, чанаргүй бол барилгын компани бус иргэд хохирч үлдэнэ.  Иймээс холбогдох байгууллагууд иргэдийн мэдээллийн дагуу хяналт шалгалт хийх шаардлагатай байна.

Монгол улсын хэмжээнд 130 мянга гаруй барилга ашиглагдаж байна. Жилд 1000-1500 баилга шинээр ашиглалтад ордог байна. Улаанбаатар хотод буй барилгуудын 8.7 хувь нь 1970 оноос өмнө буюу газар хөдлөлтийн бат бэхийн норм норматив гараагүй байхад баригдсан барилгууд байдаг. Газар хөдлөлтийн эрсдэл өндөртэй, тэсвэржилтийн шаардлага барилга орон нутагт их буюу 16.6 хувь, Улаанбаатар хотод 2.2 хувь байна.

 

Холбоотой мэдээ

Тэдний дунд хөшигний цаана юу болов буюу араар тавилт | DAAM.MN

Эхнээсээ салах нь ойлгомжтой байсан тэдний ган бат холбоо харин ч санаснаас хол явлаа. У.Хүрэлсүх эр

06/03/2021

Банкны ажилтнаас коронавирус илэрчээ | DAAM.MN

Сүүлийн 24 цагт 24803 хүнд шинжилгээ хийхэд 8 хүнд коронавирус илэрлээ. Мөн 39 хүн эдгэ

06/03/2021

Д.Энхсайхан: Тэрбумаас дээш хадгаламжтай 1000 гаруй хүн мөнгө хүүлэлтийг гааруулдаг | DAAM.MN

Олон улсын харилцаа судлаач Д.Энхсайхан банкны өндөр хүү, мөнгө хүүлэлтийн эсрэг байр сууриа илэрхий

06/03/2021