“Хөвсгөл Эрчим” ТӨХК 140 сая төгрөгөөр автомашин авах тендер зарлажээ | DAAM.MN

19/02/2021 67

Хоёрхон хоногийн өмнө Засгийн газраас цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүлэх шийдвэр өчигдөр гаргасан. Өөрөөр хэлбэл ТӨҮГ болон ТӨХК-ууд 2021 оны хоёрдугаар сарын 23-наас эхлэн он дуустал хэмнэлтийн горимд шилжиж ажиллахаар болж байна. Үүнд төсвийн мөнгөөр машин, албан тасалгааны тавилга авахгүй, баримтат болон олон ангит кино хийхгүй, бэлэг, дурсгалын зүйлс бэлтгэхгүй, аливаа арга хэмжээг ивээн тэтгэхгүй, тойрон аялал, урлаг, спортын наадам, тэмцээн зохиохгүй, ажилтнуудын нормын хувцсыг шинэчлэхгүй байхыг үүрэгдсэн. Тэгвэл энэ шийдвэртэй зэрэгцэн  Хөвсгөлийн цахилгаан эрчим хүчний хангалтыг хариуцдаг “Хөвсгөл Эрчим” ТӨХК өөрийн хөрөнгөөр 140 сая төгрөгийн өртөгтэй суудлын автомашин худалдаж авах тендер зарлаад байна. Тендерийг аймгийн Орон нутгийн өмчийн газар хариуцана.  Энэ тендерт лексус эсвэл ланд 200-тай дүйцэхүйц гэсэн үг алга. Гэхдээ үнэ буюу 140 сая төгрөг үүнийг нь хэлээд байна. Төрийн өмчит компаниудын захирлуудын энэ мэт дураараа дургилтыг цар тахлын үед таслан зогсоох ёстой. Гэхдээ Засгийн газар чадах эсэх нь “Хөвсгөл Эрчим” ТӨХК-ийн энэхүү тендерээс тод харагдах биз …

Холбоотой мэдээ

У.ХҮРЭЛСҮХ ОГЦОРСОН УЧИР ХҮҮХДИЙН 100 МЯНГА БУЦААД 20 МЯНГА БОЛХООР ШИЙДЖЭЭ | DAAM.MN

Долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө буурч, цахилгаан, дулааны төлбөрөө төлж эхэлнэ Цар

03/03/2021

МУ-ЫН EРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ӨНӨӨДӨР 58 НАС ХҮРЛЭЭ | DAAM.MN

Ерөнхийлөгч Х.Баттулга нь айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн байна. Тэрээр нэг эгч, нэг дүүт

03/03/2021

МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛСАН ХҮМҮҮС ТОГТООГДОЖ МАГАДГҮЙ ГЭВ | DAAM.MN

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсны нэг том шалтгаан

03/03/2021