Pfizer вакцин нь хөгжил буурай улс орнууд хадгалалтын горим алдах аюултай | DAAM.MN

20/02/2021 64

Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг тээвэрлэхэд гарч байсан гол хүндрэл нь температурын өндөр шаардлага байв.

Тус компанийн вакциныг хэт нам температурт буюу Цельсийн -80-аас -60 хэмд хадгалах шаардлагатай юм. Энэ нь хөгжил буурай улс орнуудад төдийгүй АНУ-ын зарим бүс нутагт тээвэрлэн хүргэхэд хүндрэл учруулж байжээ.

Тэгвэл өчигдөр Pfizer компани температурын шаардлагаа сулруулж, Цельсийн -25-аас -15 хэм болгон өөрчлөх хүсэлтийг АНУ-ын засаг захиргаанд гаргасан байна. Энэ тохиолдолд уг вакциныг гүн хөлдөөгчид биш, ердийн хөргөгчинд хадгалах боломжтой болох юм.

АНУ-ын засгийн газрын Эм, Хүнсний хэрэг эрхлэх газар ойрын үед Pfizer-ийн хүсэлтийн дагуу зөвлөмжөө шинэчлэх төлөвтэй байна.

Хэрвээ ингэвэл дэлхийн олон улс орон Pfizer/BioNTech-ийн үйлдвэрлэсэн вакциныг хүн амаа дархлаажуулахад түлхүү хэрэглэх боломж нээгдэнэ.

Одоогийн байдлаар АНУ-д Pfizer/BioNTech-ээс гадна Moderna компанийн бүтээсэн вакцин дархлаажуулалтад ашиглагдаж байгаа. Moderna вакцин нь мөн адил орчин үеийн mRNA технологиор бүтээгдсэн ч хадгалах температурын шаардлага нь Цельсийн -25-аас -15 хэм юм.

Pfizer/BioNTech компаниудын хувьд вакцины аюулгүй байдлын стандартын туршилтаа хожуу эхэлсэн тул эхэн үедээ болгоомжлох үүднээс хэт нам температурын нөхцөл шаардлага тавьж байсан гэнэ.

Харин одоо туршилт дуусч, дүгнэлт гарснаар шаардлагаа шинэчлэхээр болжээ. Тус компанийн вакциныг онгоцоор тээвэрлэхэд их хэмжээний мөсөн дунд байрлуулах шаардлагатай байсан юм.

Харин одоо мөс шаардлагагүй болсноор нэг онгоцонд тээвэрлэх хэмжээ нь ч нэмэгдэхээр болжээ.

Өчигдөр мөн Pfizer вакцинтай холбоотой бас нэг сайн мэдээ цацагдсан байна. Израйлийн судлаачид тус компанийн вакцин эхний тунгийнхаа дараа 85 хувийн амжилттай дархлаа тогтоож байгааг мэдээлсэн юм. Энэ тохиолдолд зарим улс хүртээмжийг нь нэмэгдүүлэхийн тулд нэг хүнд хоёр тун биш, нэг тун вакцин зарцуулж эхлэх магадлалтай болж байна.

 

Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ

Италид вакцинд тэсвэртэй коронавирусийн шинэ хувилбарыг илрүүлжээ | DAAM.MN

Италийн хойд хэсэгт оршдог Брешиа хотод вакцинд тэсвэртэй "нигерийн" гэгдэх вирусийн шинэ омгийг илр

03/03/2021

Иргэд PCR -н шинжилгээ өгөөд орон нутагт очсон бол тусгаарлагдах шаардлагагүй | DAAM.MN

Нийслэлээс гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээсэн. Гэвч аймаг, сум бүр нийсл

03/03/2021

УЛААНБААТАР ХОТЫН ХЭМЖЭЭНД 300 ОРЧИМ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД АЖИЛЛАЖ БАЙНА | DAAM.MN

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма сэтгүүлчдийн

03/03/2021