А.Амбасэлмаа: Вакцин хийлгэсэн газартаа 10-20 минут байж, ажиглах хэрэгтэй | DAAM.MN

22/02/2021 113

Коронавирусийн халдварын эсрэг вакцин хийлгэхээс өмнө болон дараа анхаарах зүйлсийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа зөвлөлөө.

Вакцин хийлгэхээс өмнө

  • Эмчийн үзлэгт орж, эрүүл мэндийн байдлаа хянуулна. Тухайн үед халуунтай буюу үрэвслийн шалтгаант өвчтэй, дархлаа суларсан байж болохгүй гэх мэт заалтууд бий учир эмчийн үзлэгээр вакцин хийлгэх эсэхийг шийднэ.
  • Өөр төрлийн вакцин хийлгэсэн байж болохгүй.

Вакцин хийлгэсний дараа

  • Вакцины эхний тунг хийлгэснээс 28 хоногийн зайтай дараагийн тунг хийнэ. Эхний тунг хийлгэсэн бол дараагийн тунг заавал хийлгэх ёстой. Тун хоорондын зай хол учир энэ хугацаанд амны хаалтаа тогтмол зүүж, бөөгнөрөл үүссэн газарт очихгүй байх гэх зэргээр халдварт өртөхгүйн тулд дэглэмүүдээ сайтар сахих хэрэгтэй.
  • Даарч болохгүй.
  • Бүтэн тун авч байж дархлаа тогтоно.
  • Аль ч төрлийн вакциныг тариулсны дараа толгой өвдөх, дотор муухайрах, хоолонд дургүй болох гэх мэтээр хариу урвал илэрдэг. Иймд вакцин хийлгэсэн газартаа 10-20 минут байж, ажиглах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Италид вакцинд тэсвэртэй коронавирусийн шинэ хувилбарыг илрүүлжээ | DAAM.MN

Италийн хойд хэсэгт оршдог Брешиа хотод вакцинд тэсвэртэй "нигерийн" гэгдэх вирусийн шинэ омгийг илр

03/03/2021

Иргэд PCR -н шинжилгээ өгөөд орон нутагт очсон бол тусгаарлагдах шаардлагагүй | DAAM.MN

Нийслэлээс гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээсэн. Гэвч аймаг, сум бүр нийсл

03/03/2021

УЛААНБААТАР ХОТЫН ХЭМЖЭЭНД 300 ОРЧИМ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД АЖИЛЛАЖ БАЙНА | DAAM.MN

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма сэтгүүлчдийн

03/03/2021