COVID-19 дотоодод 3 дахин хурдан тархаж, 12 хоногийн дотор 500 тохиолдол шинээр илэрч байна | DAAM.MN

22/02/2021 106

Монгол Улсын хүн амын дунд коронавирусийн халдвар анх 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд бүртгэгдсэнээс хойш дотоодын халдварын тохиолдол өнөөдөр 2,178 болоод буй.

Гурван сар гаруйн хугацаанд шинээр бүртгэгдсэн COVID-19-ийн 2,000 гаруй тохиолдлыг 500, 500-аар нь багцалж, хэд хоногийн хугацаанд дотоодын халдвар 500 тохиолдлоор нэмэгдсэнийг тооцоолж үзлээ.

Ингэхэд, эхний 500 тохиолдол 40 хоногийн хугацаанд бүртгэгдэж байсан бол хоёрдугаар сарын 19-ний өдрийн байдлаар дотоодын халдварын тохиолдол ердөө 12 хоногийн хугацаанд 500-аар нэмэгдэж, 1,500-2,000 болсон байна. Энэ нь халдвар анх дотоодод бүртгэгдэж эхэлсэн үеэс гурав дахин хурдацтай тархаж байгааг харуулж байна.

Хоёрдугаар сарын 19-нөөс хойш зөвхөн сүүлийн гурван хоногт л гэхэд халдварын тохиолдол дахин 150 орчмоор нэмэгдэж, 2,178 болжээ.

Тэгвэл дотоодын халдвар 500-аар нэмэгдсэн хугацааг тооцож үзвэл,

  • Эхний 500 тохиолдол 40 өдөрт /дотоодын халдвар нийт 500/
  • Хоёр дахь 500 тохиолдол 27 өдөрт /дотоодын халдвар нийт 1,000/
  • Гурав дахь 500 тохиолдол  22 өдөрт /дотоодын халдвар нийт 1,500/
  • Дөрөв дэх 500 тохиолдол 12 өдөрт /дотоодын халдвар нийт 2,000/ бүртгэгджээ.

Өөрөөр хэлбэл, халдварын тархалт улам эрчимтэй нэмэгдсэнийг доорх үзүүлэлтээс харж болно.

Холбоотой мэдээ

Италид вакцинд тэсвэртэй коронавирусийн шинэ хувилбарыг илрүүлжээ | DAAM.MN

Италийн хойд хэсэгт оршдог Брешиа хотод вакцинд тэсвэртэй "нигерийн" гэгдэх вирусийн шинэ омгийг илр

03/03/2021

Иргэд PCR -н шинжилгээ өгөөд орон нутагт очсон бол тусгаарлагдах шаардлагагүй | DAAM.MN

Нийслэлээс гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээсэн. Гэвч аймаг, сум бүр нийсл

03/03/2021

УЛААНБААТАР ХОТЫН ХЭМЖЭЭНД 300 ОРЧИМ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД АЖИЛЛАЖ БАЙНА | DAAM.MN

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма сэтгүүлчдийн

03/03/2021