Цахим хичээлийн товыг энэ сарын 29-нд зарлана

27/01/2020 530

Сургуулиудын сургалтын үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 2-ныг хүртэл хугацаанд зогсоох шийдвэрийг Улсын Онцгой комисс нэгдүгээр сарын 24-ний өдөр гаргасан. Энэ хугацаанд сургалтын хөтөлбөрт тохирсон агуулгаар цахим болон теле хичээл бэлтгэн хүргэхийг Засгийн газраас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон холбогдох албаныханд үүрэг болгосон.

Үүний дагуу цахим болон теле хичээлийн хуваарийг боловсруулахаар ажиллаж буй бөгөөд албан ёсны мэдээллийг Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 29-ний өдөр зарлах аж. 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хугацаанд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуулиуд хичээл, даалгавраа өөрсдийн дотоод сүлжээгээр хариуцан явуулах юм.

Ерөнхий боловсролын сургуулийн теле хичээлийн хуваарийг албан ёсоор мэдээлэх хүртэл хугацаанд сурагчид, эцэг, эхчүүдийг хүлээцтэй байж, өнгөрсөн жилүүдэд бэлтгэн хүргэж байсан хичээлийг түгээж, төөрөгдөл үүсгэхгүй байхыг албаныхан зөвлөлөө.

Холбоотой мэдээ

Өнөөдөр хепатиттай тэмцэх дэлхийн өдөр | DAAM.MN

Өнөөдөр буюу долдугаар сарын 28-нд дэлхийн хепатиттай тэмцэх өдөр тохиож байна. Дэлхий дахинд

28/07/2021

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх орчин нөхцөлийг бүрдүүлнэ | DAAM.MN

НИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдлаа. Хуралдаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Санд

28/07/2021

Баянхонгор аймаг бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машинтай боллоо | DAAM.MN

 Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн та

28/07/2021