Хэнтий аймаг: Хөх хотод сурч байсан 14 настай охин өнөөдөр томуунаас болж нас баржээ

27/01/2020 557

Хэнтий аймгийн Онцгой комиссын хуралдаанаар Хөх хотод суралцаж байгаад ирсэн 14 настай охин өнөөдөр 16:50 минутанд нас барсан талаар мэдэгдлээ. Талийгаач охин энэ сарын 12 нд Хөх хотод сурч байжээ. Тэрээр 1 сарын 25-өдрөөс эхлэн гэртээ халуурч эхэлсэн боловч эмнэлэгийн байгууллагад хандалгүй өөрсдөө дур мэдэн эмчилсэний улмаас ханиад нь нилээн хүндэрсэн байдалтай ирсэн гэлээ. Ирсэнийхээ дараа нэг ангид сурч байсан ангийхаа найман хүүхэдтэй уулзан өөрийнхөө авчирсан чихрээр дайлсан байна. Гэтэл чихэр идсэн найзууд нь ч гэсэн халуурч тусгаарлагдсан байгаа гэнэ. Уг томууны талаар дээш нь мэдээлж дээж явуулахад дэгдээд байгаа короновирустай төстэй гэхдээ шинжилгээний хариу гараагүй байгаа гэлээ.

[ШУУД] Хэнтий аймгийн онцгой комисс мэдээлж байна

Posted by Хэнтийн Мэдээ Сонин on Monday, January 27, 2020

Холбоотой мэдээ

Завхан аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хоригложээ | DAAM.MN

Завхан аймгийн Засаг дарга захирамж гаргаж тус аймгийн нутаг дэвсгэрт таван сарын хугацаанд мотоцикл

24/11/2021

Эрдэмтдийн зөвлөлөөс нэмэлт тун зайлшгүй шаардлагатайг зөвлөж байна | DAAM.MN

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн

23/11/2021

ДЭМБ-аас эх, нярайн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулав | DAAM.MN

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас эх, нярайн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж

23/11/2021