Цэнхэр үст гэх Э.Цэрэн рүү хүү бэр хоёр нь сошиал орчинд ээлжлэн лайв хийж дайрах болсон. Үүнтэй холбоотойгоор Э.Цэрэн өөрийн цахим хуудсандаа дараах тайлбарыг оруулжээ.
Эмгэнэлт жүжгийн дүрдээ тоглож байгаа, үзэж байгаа нь бүгд сайн орцгоо. Сайн уйл! Сайн харлуул! Сайн шайрлэ! Хутгаар Цэрэнг сийчүүл!!! Тэр шар нөхрийг нь гудамд нүдтэл нь дуусга!!
Жүжгийн төгсгөлд Цэрэн хүний нүүр харах аргагүй дууссан байх ёстой!!! Гол нь Цэрэнг ДУУСГА! Үзэгчид яг ийм л драмд дуртай!
Хэр сайн дуусгана хийснээрээ төлбөрөө ав!
2021.03.07
Э.Цэрэн нь бэр Н.Байгалмаатайгаа тун таарамжгүй харилцаатай байдаг бөгөөд хоорондын маргаанаас нь болж төрсөн хүү нь өөрийг нь хутгалсан тухай нийтэд дэлгэж байсан юм. Түүнчлэн бэр нь тэмээн аялалын төслийг нь хулгайлсан, нүцгэн зургийг нь нийтэд дэлгэсэн тухай ч мэдэгдэж байсан юм.
Олон нийтийн зүгээс бэр Байгалмааг нь эх хүү хоёрыг талцуулж тангараг тасласан айхтар хэл амтай зэргээр шүүмжилсээр байгаа юм.