Монголд корона вирусийн халдвар дэгдсэн гэх хоёр тохиолдол няцаагдлаа

29/01/2020 493

Хэнтий аймгийн Чингис хотод 14 настай хүүхэд уушгины хатгалгаа өвчний улмаас нас барсан тохиолдол нэгдүгээр сарын 27-нд бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн дэд сайд Д.Бямбасүрэн мэдээлж байсан. Талийгаачийн нэг ангид сурдаг сурагч нэгдүгээр сарын 12-нд Хөх хотоос ирсэн учир түүнийг корона вирусээр өвчилсөн байж магадгүй хэмээн үзэж Чингис хотын эмнэлэгт хөл хорио тогтоож, цогцосноос шинжилгээ авч, Улаанбаатар хот руу илгээгээд байсан юм. Шинжилгээний хариу өчигдөр гарч, тайлигаач коронавирусээр бус, А хүрээний H3N2 улирлын томуугаар өвчилж нас барсныг тогтоожээ

.

Мөн өчигдөр ЭМЯ-наас БНХАУ-ын Гуанжоу хотоор дамжин Австралид очсон монгол иргэн корона вирусийн халдвартай болох нь тогтоогдлоо гэж мэдээлж байсан боловч, цагийн дараа энэ мэдээллийг үгүйсгэн хэвлэлийн бага хурал хийсэн

. Австрали дахь Монгол улсын ЭСЯ ч энэхүү мэдээллийг “ор үндэсгүй” хэмээн няцаасныг зориуд дурдъя. 

Корона вирус Монголд ирсэн гэх мэдээлэл дор бүрнээ няцаагдаж байгаа учир ард иргэдийг тайван амгалан байж, зөвхөн албаны эх сурвалжид итгэхийг Монгол улсын Засгийн газраас уриалж байгааг уламжилъя. 

Холбоотой мэдээ

Х.Бээжин: Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс жагсаал зохион байгуулбал ташууртай очно | DAAM.MN

Гавьяат жүжигчин Д.Сосорбарам руу гурил цацсан  Х.Бээжин өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж мэдэгдэл хий

16/05/2022

Г.Занданшатар: Тэрбум мод нэг модноос эхэлнэ | DAAM.MN

Манай улс 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг

16/05/2022

Д.Доржсүрэн шүүгчийг хаалдах гэж оролдсон учраас Н.Түвшинбаярын хэргийг шүүхээс татгалзжээ | DAAM.MN

Өнөөдөр олимпын аварга Н.Түвшинбаярын шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэ

12/05/2022