Ц.Оюунгэрэл 100 саяыг ард түмнээс цуглуулж аваад нэрээ татлаа | DAAM.MN

11/03/2021 3034

2021 оны зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. УИХ шинэ оны өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталсан бөгөөд одоогоор аль нам хэнийг дэвшүүлэх вэ гэдэг улс төрийн хүрээнд анхаарал татсан сэдэв.

Тэгвэл одоогоор Монгол ардын намын гишүүн, УИХ-ын гишүүн Сү.Батболд намаас нь дэмжвэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд буй. Мөн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл мөн адил дэмжвэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж байв.

Гэвч Монгол улс өнөөдөр эмэгтэй ерөнхийлөгчтэй болох боломжгүй боллоо хэмээн шуугиж байна. Учир нь

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АН-ын даргын сунгаанд оролцохоор дэнчингийн мөнгө болох 100 сая төгрөгийг хандиваар цуглуулаад байсан юм.

Ерөнхийлөгчийн сунгаанд оролцох хүсэлтэй байсан Ц.Оюунгэрэл 94 сая төгрөг дээр ирээд хандиваа зогсоосон бөгөөд тодорхойгүй шалтгааны улмаас нэрээ татахаар болжээ.

Монгол улс түүхэндээ анхны эмэгтэй ерөнхийлөгчтэй болох боломж байсан боловч ийнхүү тэрээр нэрээ татсанаар энэхүү боломж хаагдав. АН-н дотоод сонгуульд одоо О.Цогтгэрэл, О.Амартүвшин, C.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа Ж.Батсуурь нар тунан үлдсэн байна.

Холбоотой мэдээ

УОК: Иргэдэд санхүүгийн дэмжлэг нэмж үзүүлэхгүй | DAAM.MN

УОК хатуу хөл хориог үргэлжлүүлэхтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Хөл хориог 1

23/04/2021

Сүүлийн дөрвөн хоногт голын болон тогтоол усанд бага насны зургаан хүүхэд живж, амиа алджээ | DAAM.MN

Хаврын цагт гол, мөрөн, нуур цөөрөм гэсэж, шар усны үер бууж тогтоол ус үүсэх энэ цаг үед иргэд усан

23/04/2021

Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг 10 хоногоор сунгалаа | DAAM.MN

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найданги

23/04/2021