40 хоногийн дараа коронавирусын эсрэг вакциныг үйлдвэрлэж эхэлнэ

29/01/2020 612

Шинэн “2019-nCoV” коронавирусын эсрэг үйлчилгээтэй “mRNA” вакцин бүтээх төслийг хэрэгжүүлж эхэлсэн гэдгээ Тунзи их сургуулийн дэргэдэх Шанхайн зүүн эмнэлэгт мэдэгджээ. Амин чухал хэрэгцээтэй байгаа тус вакциныг бүтээх ажлыг “Stermirna Therapeutics Co., Ltd” компанитай хамтран хийх аж. Шинэ үеийн mRNA  технологийг ашиглан вакциныг бүтээн, үйлдвэрлэж эхлэхэд 40 хоног шаардлагатай гэж төслийн удирдлагууд мэдэгджээ.

Энэ зуур шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн хатгалгааны тархалтыг хянах ба урьдчилан сэргийлэх Хятадын шинжээчдийн бүлгийн тэргүүн Чжун Наньшань нь халдварын тархалт хэдийд оргил үедээ хүрч магадгүй талаар ярьсан байна. Чжун Наньшань нь “Синьхуа” агентлагт ярилцлага өгөхдөө “Тахал хэдийд оргил үедээ хүрэхийг шууд хэлэх туйлын хэцүү. Гэхдээ долоо эсвэл арав хоногийн дараа оргил үедээ хүрээд дараа нь байдал илэрхий сайжирч эхлэх байх гэж бодож байна” гэжээ.

Гэвч тэр болтол өвчний тархалт өдөр болгон 1000 гаруй хүнээ нэмэгдэж байна. Иймд эмч нар аюулт өвчинтэй тэмцэх янз бүрийн арга эрэлхийлж байна. Тухайлбал, АНУ нь үр нөлөөтэй гэдэг нь туршлагаар батлагдаагүй эмийг коронавирусын халдвар авсан хятад хүмүүс дээр туршихаар болсон тухай “The Wall Street Journal” мэдээлсэн байна. Америкийн эмийн үйлдвэрлэлийн “AbbVie” ба “Johnson&Johnson” компаниуд шинээр үйлдвэрлэсэн вакциныхаа үр нөлөөг шалгуулахаар Хятад руу нийлүүлж эхэлсэн гэж байна. Түүнчлэн ДОХ-ын эсрэг эмчилгээнд хэрэглэдэг эм, бэлдмэлийг Хятад руу явуулсан гэж байна. Үүнээс гадна “Gilead Sciences” гэдэг бас нэг компани боловсруулах шатандаа яваа вирусийн эсрэг үйлчилгээтэй шинэ эмээ Хятад руу явуулж турших хүсэлтээ явуулжээ.

Хятадын шинэ вирусийн эсрэг бодит үйлчилгээтэй вакцин бүтээгээгүй байгаа. Иймд эмч нар өвчний тархалтыг зогсоохын тулд ингэж туршилт шалгалтыг заавал байх ёстой олон шатлалыг алгасан шууд өвчтөнүүд дээр туршихыг зөвшөөрч байгаа гэсэн байна.

Холбоотой мэдээ

Өнөөдөр манай улсын таван тамирчин өрсөлдөнө | DAAM.MN

Өнөөдөр буюу долоодугаар сарын 28-ны өдөр манай улсын 5 тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөх юм б

28/07/2021

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд | DAAM.MN

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 18 цэгт 28 багийн 184 эмч, ажилтан ажиллаж, 8740 иргэн

28/07/2021

Улаанбаатарт 24-26 градус дулаан байна | DAAM.MN

  Өнөөдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: УЛААНБААТАР ХОТ ОРЧ

28/07/2021