Монгол Улс Саарал жагсаалтад удаан байх нь ашиггүй

29/01/2020 346

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ Саарал жагсаалттай холбоотой асуудлаар хариуллаа. 

Монгол Улс өнгөрсөн 2019 оны аравдугаар сард Саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор хийж буй ажлаа дөрвөн сар тутам тайлагнах үүрэг хүлээсэн. Энэ дагуу нэгдүгээр сард Бээжин хотноо болсон ФАТФ-ын Ази, номхон далайн бүсийн Хамтарсан бүлгийн хуралд ажлаа тайлагнаж, зургаан зөвлөмжөөс гурвыг нь ахин сайжруулах шаардлагатай хэмээн дүгнүүлсэн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Үүнд:

  1. Мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийг шийдэх. – Энэ төрлийн хэргүүд шийдэгдэхгүй удах, эсвэл хэргийн зүйл анги нь өөрчлөгдөн хариуцлагаас мултрах зэрэг асуудлаар ахиц гаргах шаардлагатай хэмээн үзжээ. 
  2. Хяналт шалгалт. -Үл хөдлөх хөрөнгө, үнэт чулуу, үнэт металлаар дамжуулан мөнгө угаах эрсдэл өндөр байгаа тул хяналт, шалгалтаа сайжруулах талаар дахиж ажиллах ёстой гэжээ.
  3. Үйл олноор хөнөөх зэвсэгтэй холбоотой санхүүжилт. -Энэ чиглэлээр мөн тодорхой ажлууд хийх шаардлагатай хэмээн зөвлөсөн байна. 

Саарал жагсаалтаас гарах ажлын хүрээнд долоон хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ярьж байсан. Тэгвэл энэ ажил ахиц муутай байгааг тэрбээр дурдлаа. Ялангуяа, хоёр хуулийн заалт унасныг онцлов.

Тухайлбал, Эрүүгийн тухай хуульд татвараа нуун дарагдуулах явдалд тооцох хариуцлагыг чангатгах талаар заалт оруулахаар төсөл боловсруулсан ч УИХ дээр олонхын саналаар унаж, Саарал жагсаалтаас гарах ажил нэг алхам хойшилсныг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар шүүмжилж байв. “Х.Нямбаатар гишүүн зөв л ярьсан шүү дээ. Мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгахтай холбоотой нэмэлт арга оруулах тухай хуулийн заалт бас унасан. Энэ нь байдлыг улам түвэгтэй болгож байна. Саарал жагсаалтаас гарахын тулд бүх тал хичээх ёстой. Түүнээс биш 10-20 хүн гүйгээд хэрэггүй. Саарал жагсаалтад удаан байх нь бидэнд ашиггүй” хэмээн тэрбээр нэмж хэлээ.

Холбоотой мэдээ

Нэгэн зууны түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ | DAAM.MN

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. 1921 оны

26/10/2021

Н.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн УЦС байгуулах талбайд газрын зөвшөөрөлтэй 50 орчим айл бий | DAAM.MN

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр 2022 оны төсвийн тухай, Нийгмийн

26/10/2021

Д.Хаянхярваад авлига өгсөн хүн өөрөө АТГ-т хэргээ илчилсэн | DAAM.MN

УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс Монгол” компанийн захирал Д.Хаянхярвааг 30 хоногийн хугацаатай цагдан х

26/10/2021