Төрийн золголт, аймаг нутгаараа золголт хийдэгийг цуцлах саналыг гаргажээ

30/01/2020 477

Ерөнхий сайдын зүгээс төрийн золголт, аймаг нутгаараа золголт хийдэгийг цуцлах саналыг гаргаж, Улсын Онцгой комисст хүргүүлсэн байна. Одоогоор Улсын Онцгой комисс хуралдаагүй байгаа юм. Хуралдсан нөхцөлд энэ асуудлаар шийдвэр гаргах аж.

БНХАУ-ын Уханьд анх илэрч, дэлхийн олон оронд тархаад буй коронавирусийн халдвараар өнөөдрийн байдлаар 170 хүн нас барсан. Хэдийгээр Монгол Улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдээгүй ч цагаан сарын үеэр халдвар тархах эрсдэл өндөр байгаа тул сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг мөн хориглоод байгаа юм.

Холбоотой мэдээ

С.Бат-Эрдэнэ: 29 дүгээр сургуулийн Н.Оюунсувд захирал авлигын хэрэгт холбогдсон ч яагаад буцаад ирснийг мэдэхгүй | DAAM.MN

Сонсголын Бэрхшээлтэй Хүүхдийн 29-р тусгай сургуулийн захирал ажилчдаа хууль бусаар халж байгаа тала

18/05/2022

Зам тээврийн ноцтой осол гарч хоёр иргэн газар нээрээ нас баржээ | DAAM.MN

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ноцтой зам тээврийн осол гарлаа. Тодруулж хэлбэл, тус дүүргийн 23-р

18/05/2022

Хүнс үйлдвэрлэгчид урт хугацаатай, хүү багатай зээлийн дэмжлэг хүсэж байна | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллаж, төмс, хүнсний ногоо тар

18/05/2022