Ц.Нямдорж: Би чөлөөлөх хуйвалдаанд чинь оролцохгүй

30/01/2020 284

20:50 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх УИХ-ын тогтоолыг батлах гэж байна. Гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгч, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн ч УИХ түдгэлзүүлэх  тогтоолоо батлахаар болсныг УИХ-ын дарга хэллээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу дараагийн асуудлаа хэлэлцье. Илтгэгч алга байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тогтоолын төслөө албажуулаад явъя хэмээв. 

УИХ дахь МАН-ын бүлгийн завсарлагааны хугацаа дуусгавар болсон. Тиймээс дээрх горимын саналаар санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхээр боллоо. Уг асуудлыг хаалттай хэлэлцэхээр байсанд  УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: 

-Хаалттай хэлэлцэнэ гэснээс чинь болоод асуудал үүссэн. Хаалттай санал хураалт явагдсан. Одоо УИХ-ын тогтоолыг батлах санал хураалт хэлэлцэх учир нээлттэй явуулна гэлээ. Дээрх горимын саналыг гишүүдийн олонхи дэмжсэн юм. 

Ингээд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх УИХ-ын тогтоолыг батлах санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн санал уг тогтоолын төслийг баталлаа. 

Ийнхүү өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө

Ц.Нямдорж: Би чөлөөлөх хуйвалдаанд чинь оролцохгүй

20:00 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж, нууц санал хураалт явуулсан. Нууц санал хураалтаар түдгэлзүүлэхийг гишүүд дэмжсэн ч УИХ-ын тогтоол батлахад хүчингүй болсон билээ. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга өгсөн юм. Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

-УИХ-ын дарга та хуулийн дагуу явуулах ёстой. Та нар ордны хуйвалдаан маягийн юм явуулах гэж байна. Хүний мууг үзэх гээд байгаа юм биш. УИХ-ын дарга асуудлыг ийм байдлаар шийдвэрлэх юм бол Үндсэн хууль зөрчсөн асуудал руу явуулна шүү. Чөлөөлөх байсан бол прокурор асуудал тавихаас өмнө чөлөөлөхгүй яасан юм. Та нар хамгаалж байгаа биш залуучудын ярьдагаар “янаглан хорлох” гэж байна. Хамгийн аюултай нь сонгуулийн үр дүнг хянах жишиг тогтоох гэж байна. Би энэ асуудлаар элдэв хуйвалдаанд чинь оролцохгүй. Би энд байгаа цагт Үндсэн хууль, санал хураалтын дүнг хянах гэснийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. УИХ-ыг удирдаж байгаа хүн ийм зүйл хийж болохгүй. Санал хураалтаа та нар хийчихсэн. Хожмын урхагтай ийм зүйлд битгий оролцоорой. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн, хуулиар явах хэрэгтэй гээд попрох хэрэгтэй. Ерөнхийлөгч Н.Энхбаярыг шоронд хийж мууг нь үздэг шигээ хүний муу үзээд сурчихсан. Н.Номтойбаяр гишүүнийг түдгэлзүүлэх тогтоол батлагдаагүй. Н.Номтойбаяр гишүүн төрийн ажлыг гацаахгүй гээд чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд байгаа. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг шийдвэрлэсэн. Ийм л зүйл болсон. 

Ийнхүү УИХ-ын гишүүд саналаа хэлж байна. УИХ-ын дарга гишүүдийг чуулганы танхимдаа ирж, хуралдааны ирц бүрдүүлэхийг шаардаж байгаа юм.

Холбоотой мэдээ

Дэлхийн брендүүд “Мон Ирээдүй” ХХК-ийн боловсруулсан арьсыг сонгож байна | DAAM.MN

       Монгол улсын стратегийн гол түүхий эд нь уул уурхай, ашигт малтмал бус мал аж ахуй байх учи

19/07/2021

Б.Баатар: Нэгэн авьяаслаг найруулагч намайг Монгол банхар шиг гэсэн. Тиймээс ганц хоёр боргое доо | DAAM.MN

Хэро энертайнментийн  захирал Б.Баатар  дараах мэдэгдлийг гаргажээ. Тэрбээр: Баяр наадмын өдө

17/07/2021

Хурдан мориноос унасан хүүг уяач нь эрэмдэг байснаас “унтуулчих” гэж аавд нь хэлжээ | DAAM.MN

Монголчууд Үндэсний их баяр наадамаа дэлхийд сурталчлах дуртай. Мөн үүний зэрэгцээ хурдан морь унаач

13/07/2021