Ц.Нямдорж: Та нар Н.Номтойбаярыг янаглан хорлолоо доо

30/01/2020 502

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэх асуудлаар үргэлжилсэн ч ирц бүрдсэнгүй. 

Үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж, нууц санал хураалт явуулсан юм. Нууц санал хураалтад оролцсон гишүүдийн олонхи нь Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Харин Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх УИХ-ын тогтоолыг эцэслэн батлах санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи тогтоолын төслийг  дэмжээгүй юм. 

Ийм ойлгомжгүй байдал үүссэнээс болж МАН-ын бүлэг түр завсарлага авсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн юм. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо Н.Номтойбаярын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцээд дэмжсэн. Сая чуулганаар уг асуудлыг хэлэлцэх байсан боловч ирц бүрдсэнгүй.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: УИХ-ын дарга ингэж хууль зөрчиж, буруу жишиг тогтоож болохгүй. Үндсэн хууль зөрчиж байна. Нэгэнт УИХ-ын гишүүдийн олонхи түдгэлзүүлэхийг дэмжсэн байхад тэрүүгээр нь шийдээд яв. Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлийг нь хэлэлцэнэ гэдэг чинь Үндсэн хууль зөрчиж байна. Наад хүний чинь гэм буруутайг тогтоогоогүй байгаа. Хэрвээ гэмт хэрэг хийгээгүй, гэм буруугүй байвал УИХ-ын гишүүний бүрэн эрхээ сэргээх боломжтой. Гэтэл өөрийн хүсэлтээр нь чөлөөлнө гэдэг чинь шууд, бүрмөсөн явуулна гэсэн үг. Та нар Н.Номтойбаярыг хамгаалах биш, харин ч  янаглан хорлож байна. Ингэж болохгүй. Энэ хүний чинь ард олон мянган сонгогч бий. Хамгийн аюултай нь сонгуулийн үр дүнг хянах жишиг тогтоох гэж байна та нар. Ингэж Үндсэн хууль зөрчиж болохгүй УИХ-ын дарга аа. Маш буруу жишиг шүү. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Ямар ч хууль зөрчөөгүй. Даргын зөвлөл дээр яриад шийдчихсэн. Ц.Нямдорж сайд та үдээс хойших хуралдаанд байхгүй байсан учраас ойлгохгүй байна. Хэрвээ ирц бүрдэхгүй бол энэ асуудал чинь шийдэгдэхгүй шүү. Болохгүй бол шууд түдгэлзүүлэх саналаар УИХ-ын тогтоолын төслийг батална.

УИХ дахь МАН-ын дарга Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлгийн завсарлага дууссан. Нэгэнт завсарлага авсан асуудлыг танилцуулах илтгэгч нь чуулганд орж ирэхгүй байгаа учраас шууд дараагийн асуудалдаа орж, санал хураалт явуулах хүсэлтэй байна. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Гишүүдийн нууц өгсөн саналыг л баталгаажуулах тогтоолыг төсөл ш дээ. Энэ санал хураалтыг заавал хаалттай явуулах хэрэггүй. Нээлттэй горимоор саналаа хураагаад яв.

Ингээд нээлттэй горимоор Н.Номтойбаярын  УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн тогтоолын төслийг бүхэлд батлах санал хураалтыг дахин явуулахад хуралдаанд оролцсон 42 гишүүний 37 нь дэмжлээ. Тогтоол батлагдсан цагаас эхлэн Н.Номтойбаяр УИХ-ын гишүүн байхаа болилоо. 

Холбоотой мэдээ

Дэлхийн брендүүд “Мон Ирээдүй” ХХК-ийн боловсруулсан арьсыг сонгож байна | DAAM.MN

       Монгол улсын стратегийн гол түүхий эд нь уул уурхай, ашигт малтмал бус мал аж ахуй байх учи

19/07/2021

Б.Баатар: Нэгэн авьяаслаг найруулагч намайг Монгол банхар шиг гэсэн. Тиймээс ганц хоёр боргое доо | DAAM.MN

Хэро энертайнментийн  захирал Б.Баатар  дараах мэдэгдлийг гаргажээ. Тэрбээр: Баяр наадмын өдө

17/07/2021

Хурдан мориноос унасан хүүг уяач нь эрэмдэг байснаас “унтуулчих” гэж аавд нь хэлжээ | DAAM.MN

Монголчууд Үндэсний их баяр наадамаа дэлхийд сурталчлах дуртай. Мөн үүний зэрэгцээ хурдан морь унаач

13/07/2021