Коронавирусээр нас барсан хүний тоо 213-т хүрч дэлхийн эрүүл мэндийн байгууллага онцгой байдал зарлалаа

31/01/2020 268

Шинэ коронавирусын халдвар бараг л гэрлийн хурдаар тархаж байгаа нь дэлхий дахиныг айдас болгоомжлолд хүргэж байна. Тиймдээ ч Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага шинэ төрлийн коронавирусийн тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онц байдал зарлах шийдвэр гаргалаа. Өчигдөрхөн энэ вирусээр нас барсан хүний тоо 170 байсан бол, өнөөдрийн байдлаар 213-т хүрээд байна. Халдвар авсан хүмүүсийн тоо ч маш хурдацтай нэмэгдэж байгаа юм. Хагас цагийн өмнөх мэдээгээр 9480 хүн халдвар авсан гэсэн тоо байсан бол, одоо халдвар авсан нь тогтоогдсон хүний тоо 9821-т хүрчээ.

Хятадаас өөр орнуудад бүртгэгдсэн тохиолдлын дийлэнх нь коронавирус анх дэгдсэн Хятадын Ухань хотоос ирсэн хүмүүс байгаа боловч уг вирус хүнээс хүнд халдварласан найман тохиолдол Герман, Япон, Вьетнам, АНУ-д бүртгэгджээ.

“BBC”-гийн мэдээлснээр уг вирусээр өвчлөгчдийн дундаж нас 59 байгаа бол, хүмүүсийн 89 хувь нь халдвар авснаас хойш тав хоногийн дараа эмнэлэгт ханджээ. Нийт халдвар авагчдын 56 хувь нь эрэгтэйчүүд байгаа юм байна.

Жич: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага урьд нь таван удаа олон улсын хэмжээний онц байдлыг тогтоож байжээ. Үүнд 2009 онд гахайн ханиад, 2014 онд Полио вирус, 2016 онд Зика вирус, 2014, 2019 онд Эбола вирусын дэгдэлтийн үеэр тус тус онц байдал зарласан байна.

Холбоотой мэдээ

Нэгэн зууны түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ | DAAM.MN

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. 1921 оны

26/10/2021

Дөрвөн аймагт хээрийн түймэр гарчээ | DAAM.MN

Өчигдөр буюу аравдугаар сарын 25-нд дөрвөн аймгийн дөрвөн суманд хээрийн түймэр гарчээ.  Тодруулб

26/10/2021

УГТЭ хүүхдийн бүх төрлийн зүрх, судасны мэс заслыг ЭМД-аар үнэ төлбөргүйгээр хийж байна | DAAM.MN

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Хүүхдийн зүрх судасны мэс заслын баг нь хүүхдийн зүрх судасны мэс за

26/10/2021