Ухань яваад ирсэн нисгэгч, эмч нарыг 14 хоног тусгаарлана

01/02/2020 777

Шинэ коронавирусын халдварын голомт БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд ороод байсан Монгол Улсын харьяат 32 хүнийг эх орондоо авчирсан. 31 оюутан, бага насны нэг хүүхэд ирсэн. Онгоцноос буунгуут нь тэдний халууныг шалгаж, тоноглосон автомашинаар ХӨСҮТ рүү хүргэн, өндөр зэрэглэлээр ариутгасан тусгай өрөөнд тусгаарлаад байна. Ухань хотоос авчирсан иргэдийг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 14 хоног тусгаарлах юм байна. Тодруулбал, ХӨСҮТ-д тэдгээр иргэдийг тусгаарлаад байна. Тухайн иргэдэд үзлэг, оношилгоо хийх эмч, мэргэжилтнүүд, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх хүмүүс томилогдон ажилдаа оржээ.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Ухань хотоос ирсэн 32 иргэнээс гадна нисэх бүрэлдэхүүний 15 хүн нийлээд 47 хүнд 14 хоногийн тусгаарлалт хийнэ” гэлээ. Нислэгийн багт онгоцны даргаар Г.Баатарцогт, хоёрдугаар нисгэгчээр Б.Батманлай, Т.Эрдэнэ-Очир, инженер техникчээр А.Болд нар нар ажилласан бол тусгай томилгоогоор Т.Бат-Орших, Ж.Нямсүрэн, Б.Оргилбаяр, Б.Түвшинтөгс, Б.Чанцалням, Ү.Чинбаяр нарын ХӨСҮТ-ийн баг, хөлгийн үйлчлэгчээр С.Оюун, Мөнхдөл нар ажилласан байна.

Одоогоор ХӨСҮТ-ийн гадаа хамгаалалт гарсан байна.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022