СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хар тамхи гэх энэ үгийг цочирдон хүлээн авдаг байсан монголчууд одоо дасал болжээ

02/02/2020 91

– Хар тамхинд донтогсдын тоо улам бүр нэмэгдсээр байна –

Хар тамхи гэх энэ үгийг цочирдон хүлээн авдаг байсан монголчууд одоо дасал болжээ. Энэ бол үнэхээр аюул. Бүгд л хар тамхи аюултай гэдгийг мэддэг. Тэгсэн мөртлөө хар тамхинд донтогсдын тоо улам бүр нэмэгдсээр л байна.

Өмнө нь манай улс хар тамхи тээвэрлэгч орон гэж яригдаж байсан. Харин одоо бид хар тамхи хэрэглэгч орон болон хувирчээ. Үнэхээр гайхаж балмагдмаар тоо баримтуудыг хууль хяналтын байгууллагаас бараг өдөр бүр зарлах боллоо. Хар тамхинд нэгэнтээ донтвол эдийн засаг болоод эрүүл мэндээрээ шууд л хохирч эхэлдэг. Энэ хорт зуршилд залуучууд ихээр донтож байгаа нь Монгол Улсын ирээдүйг тун бүрхэг харагдуулж байна.

Хар тамхи мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын 80 хувь нь 18-34, 40 хувь нь 19-25 насныхан байгаа гэсэн тоон мэдээлэл бий. Тухайлбал, 2019 онд улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой нийт 169 гэмт хэрэг бүртгэгдэж, 294 холбогдогчийг шалгажээ. Нийт холбогдогчдын 49 хувийг 19-25, 43 хувийг 26-35, долоон хувийг 46-55 насныхан эзэлж байна.

Сүүлийн жилүүдэд манай улсын урлаг соёлынхон хар тамхины хэрэгт холбогдох нь эрс нэмэгдсэн. Урлаг соёлын эрхмүүдээс хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, зөөсөн гэх хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүс ч цөөнгүй байгаа. Энэ дундаас “Харанга”-ын Х.Лхагвасүрэн хар тамхины хэрэгт холбогдож 10 жилийн ял сонссон нь ч Ерөнхийлөгч өршөөл үзүүлж, түүнийг сулласан. Үүнээс гадна “Ice top” хамтлагийн С.Чулуунбаатар, Д.Манлайбаатар нар, дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа, “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал, реппер Don Dior гэх зэрэг хар тамхины хэрэгт холбогдсон урлаг соёлынхны жагсаалт хөвөрнө.

Хамгийн сүүлд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоороо олонд танигдсан жүжигчин Б.Энхтүвшинг 2019 оны аравдугаар сарын 21-нд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь баривчилсан. Мөн ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг 2019 оны есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө өөрийн автомашиндаа хар тамхи хэрэглэж байхад нь баривчилсан. Үүний дараа “Мотив” хамтлагийн дуучин Жижгээ буюу Г.Эрдэнэбаяр хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баривчлагдсан.

Хар тамхины хэрэгт холбогдсон урлаг соёлынхны цуваа үргэлжилсээр л байна. Хоёрдугаар сарын 1-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас жүжигчин Т.Билэгжаргалыг хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байхад нь үйлдэл дээр нь баривчилж, эд мөрийн баримтаар айс гэх нэршилтэй химийн гаралтай сэтгэцэд нөлөөт бодис хураан авч, биологийн шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээгээр Т.Билэгжаргал мансуурсан байсан нь тогтоогджээ.

Одоогоор албаныхан түүнийг саатуулж, тайлбар мэдүүлэг авах ажиллагааг явуулж байгаа ба Т.Билэгжаргалд гэр бүлийн хүчирхийллийн хэргээр давхар хэрэг нээн шалгаж эхэлжээ. Тэрбээр өөрийн төрсөн ээжийн биед удаа дараа гэмтэл учруулж, дарамталж байсан нь баримтаар нотлогдсон байна.

Энэ бол олон нийтэд ил болсон хэргүүдийн нэгээхэн хэсэг. Үүний цаана хараахан ил болоогүй хичнээн тохиолдол байгааг хэн ч таашгүй. Тиймээс нийгэмд, хүүхэд залууст сөрөг муу үлгэр дуурайл үзүүлж, хар тамхитай холбогдсон урлагийнханд хариуцлага тооцдог байх ёстой.

Эрүүгийн хуулийн 20.7.1-д Хориглосон мансууруулах эмсэтгэцэд нөлөөт бодистэдгээрийн түүхий эдийг зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэнхадгалсан, бусдад өгсөн бол 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ,

20.7.2-д Мансууруулах эмсэтгэцэд нөлөөт бодистэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсанбэлтгэсэнболовсруулсанхадгалсантээвэрлэсэнилгээсэнхудалдсан бол 2-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Тэгвэл нэгдүгээр сарын 16-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар баталсан Эрүүгийн хуульд “Хар тамхи улсын хилээр оруулж ирсэн бол 8-15 жилийн ялтай болгохын зэрэгцээ зохион байгуулалттай бүлэг этгээд буюу нийлүүлэгч ашиг хонжоо олох зорилгоор оруулж ирсэн бол бүх насаар нь хорих ял оногдуулахаар” тусгажээ.

Холбоотой мэдээ

Дэлхийн брендүүд “Мон Ирээдүй” ХХК-ийн боловсруулсан арьсыг сонгож байна | DAAM.MN

       Монгол улсын стратегийн гол түүхий эд нь уул уурхай, ашигт малтмал бус мал аж ахуй байх учи

19/07/2021

Б.Баатар: Нэгэн авьяаслаг найруулагч намайг Монгол банхар шиг гэсэн. Тиймээс ганц хоёр боргое доо | DAAM.MN

Хэро энертайнментийн  захирал Б.Баатар  дараах мэдэгдлийг гаргажээ. Тэрбээр: Баяр наадмын өдө

17/07/2021

Хурдан мориноос унасан хүүг уяач нь эрэмдэг байснаас “унтуулчих” гэж аавд нь хэлжээ | DAAM.MN

Монголчууд Үндэсний их баяр наадамаа дэлхийд сурталчлах дуртай. Мөн үүний зэрэгцээ хурдан морь унаач

13/07/2021