Бага насны хүүхдүүдийг хүний нүднээс хол газарт хуурч аваачин, эд зүйлсийг дээрэмддэг байжээ

02/02/2020 191

Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг байсан этгээдийг баривчилсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “1997 онд төрсөн Б-г дайчлан баривчилсан. Тэрбээр 40 гаруй удаагийн үйлдлээр бага насны хүүхдүүдийг хүний нүднээс хол газарт хуурч аваачин, эд зүйлсийг дээрэмдсэн байна.

Хөл хорио тогтоосон энэ хугацаанд эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлэхийг хүсэж байна. Энэ нь халдварт өвчнөөс гадна аюулгүй байдлыг нь хангахад чухал юм.

Сар шинэ нэгдсэн арга хэмжээний хүрээнд иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөсөн.

Эрүүгийн цагдаагийн албанаас орон нутагт гарч байгаа малын хулгайн хэргийг шалгаж ажиллаж байгаа. Малчид, иргэдийг мал сүргээ хариулгатай байлгахыг зөвлөж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

Нэгэн зууны түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ | DAAM.MN

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. 1921 оны

26/10/2021

Дөрвөн аймагт хээрийн түймэр гарчээ | DAAM.MN

Өчигдөр буюу аравдугаар сарын 25-нд дөрвөн аймгийн дөрвөн суманд хээрийн түймэр гарчээ.  Тодруулб

26/10/2021

УГТЭ хүүхдийн бүх төрлийн зүрх, судасны мэс заслыг ЭМД-аар үнэ төлбөргүйгээр хийж байна | DAAM.MN

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Хүүхдийн зүрх судасны мэс заслын баг нь хүүхдийн зүрх судасны мэс за

26/10/2021